Н.Алтанхуяг дарга үйлдвэрлэл эрхлэгчдээ “эргэлээ”

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг дарга үйлдвэрлэл эрхлэгчдээ “эргэлээ”

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр “Мишээл экспо” төвд зохион байгуулагдаж буй “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнгээр орж үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа.  Н.Алтанхуяг даргын хувьд Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхдаа үйлдвэржилтийн бодлого тэр дундаа жижиг дунд үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогыг хариуцан ажиллаж байсан юм. Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд тус салбарыг хариуцахдаа Улаанбаатар хот болон 21 аймгийн 160 шахам жижиг дунд үйлдвэрээр орж үйл ажиллагаатай нь танилцан санал хүсэлтийг нь сонсож явсаны үр дүн багагүй гарсан гэж хэлж болно. Тухайлбал,  төрөөс жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр 2009-2011 онд 260.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 4572 аж ахуйн нэгжид олгосоны үр дүнд 26570 гаруй ажлын байр шинээр бий болсон байна. Мөн үйлдвэрлэл эрхлэгчидийн саналыг сонсож төрийн бодлого чиглэлд цаг тухайд нь тусгуулж байснаар өнөөдөр найман хувийн хүүтэй олгогдож байсан зээл 5 хувийн хүүтэй болж хугацаа нь хоёр жилээр уртассан төдийгүй хөдөө орон нутагт зээлийн хүртээмжийг аль болох өргөн болгох түүнчлэн банкны барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чадахгүй байсан иргэдэд зээл олгож амьжиргааг нь дээшлүүлэх үйлдвэрлэлийн бодлогыг илүү үр өгөөжтэй болгохын тулд сум бүрт хүн амаас нь шалтгаалан доод тал нь 50 сая төгрөгийн зээл олгогдож байгаа билээ. Тэрбээр Монголд үйлдвэрлэв үзэсгэлэнд уламжлал ёсоор гуравдах жилдээ зочилсон нь энэ бөгөөд өнгөрсөн жилүүдийн үзэсгэлэнгээс энэ жил чухам юу нь өөрчлөгдөж хэрхэн сайжирсаныг дүгнэн ярилцаж цаашид энэ салбарыг төрөөс хэрхэн дэмжих талаар үйлдвэрлэл эрхлэгчдийн саналыг сонсож явлаа. Н.Алтанхуяг даргыг дагалдан Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэнүүд дагалдан явсан юм. Энэ үеэр үйлдвэрлэл эрхлэгчдийн олонхи нь төрийн бодлого чиглэл үр өгөөжөө өгч байна. Цагаан сар болж байгаа болохоор борлуулт ч харьцангуй сайн. Ер нь манайхан үндэсний үйлдвэрлэлээ их дэмждэг болсон. Харин бараагаа борлуулах гэхээр зай талбай муутай нэгдсэн худалдааны төв байгуулж өгвөл байнгын үйл ажиллагаа явуулж болохоор байгааг санал болгож энэ тал дээр одоо нэг юм хийгээд өгвөл сайн байна гэсэн хүсэлтийг дайж байлаа. Н.Алтанхуяг даргын хувьд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд хүндээ хүрч монголчуудын хийсэн бүтээсэн хаана ч гологдохооргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсонд баяртай байна хэмээгээд цаашид томоохон худалдааны төв байгуулах тал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлж байлаа. Тэрбээр байр савны асуудал дээр анхаарал хандуулахаас бүтээгдэхүүнээ илүү сайн дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гадны хүчин чадал сайтай шинэ дэвшилтэт техник технологийг оруулж ирэхэд нь төрөөс бас дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Энэ тал дээр ч анхаарах болно гэдгээ хэлж байлаа. Н.Алтанхуяг дарга хэдий тус салбарыг хариуцахаа больсон ч юм хийе хөдлөе сайхан амьдарч амьдралаа дээшлүүлье гэж байгаа иргэддээ аль салбарт хаана ч ажиллаж байсан анхаарч ажиллах болно хэмээлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж