Бүх оддын сэлгээний тоглогчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Бүх оддын сэлгээний тоглогчид тодорлоо

NBA-гийн 61 дэх удаагийн “Бүх оддын тоглолт”-д энэ сарын 26-нд Орландо хотын “Amway Center”-т болно. Энэ сарын эхээр “Өрнөд”, “Дорнод” бүсийн гарааны таван тоглогч тодорсон бол өнгөрсөн долоо хоногт сэлгээний тоглогчид тодорхой болов. Сэлгээнд “Дорнод”-оос довтлогч Пол Пирс /Бостон/, Крис Бош /Майами/, Луол Пенг /Чикаго/, Андре Игуодала /Филадельфи/, хамгаалагчаар Жо Жонсон /Атланта/, Дерон Уильямс /Нью-Жерси/, төвийн тоглогчоор Рой Хибберт /Индиана/ багтсан бол “Өрнөд”-д довтлогчоор Дирк Новицки /Даллас/, Кевин Лав /Миннесота/, Ламаркус Олдриж /Портлэнд/, хамгаалагчаар Тони Паркер /Сан-Антонио/, Рассель Уэстбрук /Оклахома/, Стив Нэш /Финикс/, төвийн тоглогчоор Марк Гаколь /Мемфис/ нар сонгогдов. Денг , Хибберт, Олдриж, Газоль, Игуодала нар оддын тоглолтод анх удаа оролцохоор болжээ.

“Өдрийн шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж