Цагдаагийн газрын алба хаагчдын дунд хэрэгжүүлж байгаа орон сууц, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлийн хөтөлбөрийн хүрээнд 2012 онд “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн албан хаагчдын стресс бухимдлыг тайлах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө бүр ажлын байранд хийх дасгал хөдөлгөөнийг тогтворжуулсан бол долоо хоногийн пүрэв гаригт спортоор хичээллэдэг болжээ.
Эх сурвалж: www.khentii.mn