“…Ёдок хорих лагерийн дундуур урсдаг Ёнхынган голын ус харлан, намар оройн час улаан навчис ганц нэгээрээ хөвөх нь хөөрхий хөвгүүний зүрхний нулимс гэлтэй…” хэмээн нэгэн хайрын тухай гунигт түүхийг хүүрнэх “Хайрын тухай зүүд” өгүүллэг нь урьд хэвлэгдээгүй цоо шинэ бүтээл агаад энэ зохилоороо сонсдог номыг нэрлэсэн байна. Энэ өгүүллэг хойд солонгос залуу, монгол бүсгүй хайрын тухай өгүүлэхдээ бодит амьдралаас эхтэй аж.
Ном унших цаг багатай их хотын иргэд ажлаа хийх зуур компьютерээрээ сонсох, замын бөглөрөл дунд машиндаа тавьж уран зохиолын ертөнцөөр аялах боломж олгодгоороо сонсдог ном сүүлийн үед улам их эрэлттэй болж байгаа юм байна. Түүнчлэн айсуй цагаан сараар өгөх хүндтэй бэлгийн тоонд сонсдог ном орж байгаа нь аж.