Шүүгчид орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Шүүгчид орон нутагт ажиллаж байна

Улсын Дээд шүүхийн шүүгчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажилтнууд ХЗДХЯ, УПЕГ, цагдаагийн ажилтнууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудтай хамтран 2012 оны 2 дугаар сарын 11-20-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж, уулзалт- ярилцлага зохион байгуулж байна.

Уулзалт ярилцлагаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй дотоод хэргийн сайд, УЕП-ын “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах тухай”  хамтарсан тушаалын дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохиосон ажил, Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл болон шүүн таслах ажиллагаанд анхаарах зарим асуудлын талаар хөндөн ярилцаж байгаа аж. Энэ үеэр Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн талаар баримталж буй бодлого, чиглэл, тухайн аймагт шүүгч, шүүхийн ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах талаар хийгдэж буй ажил, арга хэмжээ, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны талаарх алдаа зөрчил, цаашид анхаарах зарим асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцох юм.

Мөн аймгийн шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын санал хүсэлтэд тулгуурлан цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаарх зөвлөмжийн төслийг боловсруулж, хамтарсан бодлогын баримт бичигт тусгуулах ажлыг зохион байгуулах ажээ. Орон нутгийн шүүхүүдийг нийтдээ 7 бүс болгон уулзалт ярилцлагыг зохион байгуулах ба нэг бүсэд Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 3 хүн ажиллаж байна.
 

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж