Таван толгойн чинээ ухаан гаргах хэрэгтэй | News.MN

Таван толгойн чинээ ухаан гаргах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Таван толгойн чинээ ухаан гаргах хэрэгтэй

-Том, жижиг гэлтгүй бүгд нийлээд нэг л саналыг төрд хүргэнэ-
Тавантолгойд ажиллахаар Монголын компаниуд нэгдэж байна. Гэхдээ том, жижгээрээ ялгарч, хоорондоо талцах аястай болж байх шиг. Энэ талаар МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй ярилцаж, байр суурийг нь сонслоо.

-Сүүлийн өдрүүдэд Тавантолгойн тендерт Монголын үндэсний компаниуд нэгдэж оролцох талаар хүчтэй яригдаж байна. Гэтэл нэг талдаа арай том компаниуд нь, нөгөө талд нь жижиг, дунд компаниудаас бүрдсэн “Монгол 999+” гэсэн хоёр тал бий болчихоод байх шиг санагдах юм?
-Монголын үндэсний компаниуд Монголын ард түмний өмч болсон Тавантолгойн тендерт оролцъё гэх нь зүйн хэрэг. Ямар зохион байгуулалттай оролцох нь тэдний эрх. Өөрсдийн сайн дурын үндсэн дээр хоорондоо эвлэлдэн нэгдэж, тодорхой бизнесийн зохион байгуулалтад орох нь бас л компаниудын эрх. Ерөнхийдөө Монголын компаниудын байдлыг ажиглаад байхад хамгийн гол хүсэл нь Тавантолгой гэсэн томоохон төсөл дээр Монголын компаниудын тэгш, зарим тохиолдолд давуу оролцоог хангах, Монгол улсад олон арван жил хэрэгжих төсөл дээр монгол компани голлож оролцоосой гэж байгаа нь шударга явдал. Засгийн газраас ч Монголын үндэсний компаниудын оролцоог хангана гээд хэлчихсэн байгаа.     Тэр оролцоог хангана гэдэг нь ямар хэлбэрээр байж болох талаар л компаниуд өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлж байгаа хэрэг.
МҮХАҮТ бол нийт бизнесийн нийтлэг эрх ашгийг илэрхийлж, хамгаалдаг байгууллагын хувьд Монголын компаниуд юу хүсч бодож байна, ямар санаа оноо гаргаж байна гэдгийг анхааралтай сонсоод компаниудыг зохион байгуулах боломжтой. Урьд өмнө нь олон компани Тавантолгойн асуудлаар Монголын компаниудын нэгдсэн байр суурийг илэрхийлээч гэсэн чиглэлээр МҮХАҮТ-д хандаж байсан. Одоо энэ ажил тодорхой зохион байгуулалтын болон төслийн санал боловсруулах шатанд явж байна. Энэ үед “Монгол 999+” гээд нэг хэсэг компаниуд нэгдлээ. Тэр дотор МҮХАҮТ-ын гишүүн ч байна, гишүүн биш нь ч байна. Энэ бүхнийг, том, дунд, жижиг гээд бүгдийнх нь сонирхлыг илэрхийлсэн, эцсийн дүндээ Монголын үндэсний компаниудын сонирхлыг илэрхийлсэн тийм л саналыг төр засагт тавина. Дэлхий дахинд өнөөдөр аливаа асуудлыг шийдвэрлэх, түүн дотроо уул уурхайн ордын асуудлыг шийдвэрлэхэд нэг л ерөнхий зарчим байна. Тэр нь ялах-ялах гэсэн зарчим. Өөрөөр хэлбэл төр нь ч хождог, түмэн олон нь ч хождог, бизнес нь ч хождог ийм харилцааг бий болгохын төлөө бид ажиллана. Тийм учраас МҮХАҮТ нэг хэсэг компанийн эрх ашиг биш нийт компанийн нийтлэг эрх ашгийг илэрхийлнэ. Монголынхоо компаниудыг энэ проектэд оруулахын тулд бид ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.
Нөгөө талаас Засгийн газар хэцүү байдалд байна. Мөнгө хэрэгтэй байдаг. Дэд бүтцийн том том бүтээн байгуулалт, нийгмийн амлалтыг шийдвэрлэх хэрэгтэй байдаг. Гаднаас мөнгө босгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, урамшуулах Монгол улсын бодлого бий. Гэхдээ үндэснийхээ компаниудын эрх ашгийг тооцоолж, УИХ, Засгийн газар хамгийн ухаалаг шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа.
Яагаад гэвэл Тавантолгой Монгол улсын өмчлөлд 100 хувь байгаа. Монголын ард түмний мэдэлд байгаа болохоор ард түмний нэг хэсэг болсон Монголын компаниуд оролцох эрхтэй. Тэр талаас нь бодож, үндэснийхээ компаниудын эрх ашгийг сайн тооцож оруулбал цаашид Монголынхоо ард түмэнд энэ ордоос хишиг, үр өгөөж хүртээх ажиллагаа нэлээд тодорхой бөгөөд цэгцтэй болно гэж ойлгож байгаа. Энд оролцох Монголын компаниуд цөлжилт, хуурайшилт, байгаль орчны доройтол, ядуурал, утаа гээд нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх тал дээр төртэйгээ хамтраад нэгдсэн байдлаар оролцвол их юм хийж болно.
УИХ, Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг хөрөнгөө оруулаач гэж урихдаа тэдний санал бодлыг хамгийн зохистойгоор, Монгол улсын нийтлэг эрх ашгийг харгалзсан нь ойлгомжтой. Гэхдээ үндэсний компаниудынхаа эрх ашгийг хамгийн багаар бодоход тэнцүү хэмжээнд тавьж, хусам долоодог гэдэг байдлаар хандах биш үндсэн тоглогчоор оролцуулж, Монгол улсын нийтлэг эрх ашгийг хангаж Монголын төр, бизнес эрхлэгчидтэй хамтарч, гадаадынхаа түншүүдийгээ оролцуулж ажиллавал хамгийн зөв байх болно. Түүнээс биш Оюутолгой шиг Монголын компаниуд туслан гүйцэтгэгчээр ордог, тэр нь тэр болгон олдохгүй, бүр Бээжин рүү очиж гэрээгээ өгдөг болчихвол энэ үеийнхэн төдийгүй дараа үеийнхэн биднийг шүүмжлэх болно. Тийм болохоор Таван толгой дээр таван толгойн чинээ ухаан гаргах хэрэгтэй. Ингэж байж түрүүний хэлсэнчлэн төр нь ч хождог, түмэн олон ч хожих болно.

-Ганц нэг томоохон компани Танхимаар дамжиж орох гээд байгаа нь дандаа лобби, татаастай том компаниуд. Жижиг, дунд компаниудыг жийж байна гэсэн бодол “Монгол 999+” нэгдэлд нэгдэж байгаа компанийнханд түгээмэл байх шиг байна?
-Үгүй байлгүй дээ. МҮХАҮТ-ын үйл ажиллагаа томчуудад нь гэхээсээ илүү жижиг, дунд компаниудад чиглэдэг шүү дээ. Танхимын гишүүд үүнийг мэдэж байгаа. Танхимыг мэдэхгүй ганц нэг компанид тийм сэжиг төрөхийг үгүйсгэхгүй. Эсвэл хэн нэгэн этгээд, хэсэг бүлэг хүмүүүс өөрсдийнхөө атгаг санааны үүднээс хувийн хэвшлийн нэгдсэн саналыг боловсруулах гэж байгаа үйл явцад саад болох зорилгоор, эсвэл өөрсдийнхөө цөөнхийн эрх ашгийг олонхийн нэрээр түрий барьж хэлж байгааг бас үгүйсгэхгүй. Бүх юмны шүүгч нь цаг хугацаа.
МҮХАҮТ өнгөрсөн 50 жилийн түүхэнд, тэр дундаа сүүлийн 20 жилд Монголын бизнесийн төлөө чөмгөө дундартал явж байгаа гэдгийг танхимын гишүүн захын нэг бизнесмэн хэлээд өгнө. Өнөөдөр би Ерөнхий сайдаас захиа авчихаад сууж байна. Манай нэг компанийн дэд захирал ажиллах хүчний квотын талаар төрөөс гаргаж байгаа хүнд суртлын талаар шүүмжилснийг хүлээж аваад, хариу ийм арга хэмжээ авлаа гэсэн захидал Ч.Хүрэлбаатар сайдын гарын үсэгтэй ирж байх жишээтэй. Тэгэхээр МҮХАҮТ-д хэн нэг бүлгийн эрх ашгийг хамгаалах гэсэн байр суурь байдаггүй. Тийм ч учраас бүгдийг нь, 999 ч бай, 99 ч бай, 9 ч гэлтгүй нэгтгэж, нэгдсэн санал гаргах гээд ажлын хэсэг байгуулаад байна.
Хувийн хэвшлийнхэн прагматик ухаантай. Нэгдсэн санал мөдхөн гарчих байх. Тэр саналаа маш сайн үндэслэлтэйгээр, учир шалтгаантайгаар бичиж, төр засгийнхантай  уулзаж хэлнэ. Ерөнхий сайд өөрөө бизнесээс гарсан хүн. Ямар ч том компани хэзээ нэгэн цагт жижигхэн л байсан. Тэр бүх замыг, жамыг туулсан хүн. Дээр нь Монгол улсад хувийн хэвшлийн гүйцэтгэж байгаа үүргийг УИХ-ын гишүүд, сайд нар бүгд мэддэг. Тэгэхээр Тавантолгойн асуудал Монголын нийтлэг эрх ашиг болон үндэсний компаниудын тэгш, давуу эрхтэй оролцоог хангасан шийдвэр гарах байх гэж бодож байна.

-“Монгол 999+” нэгдэл, том компаниуд гэлтгүйгээр бүгдээрээ нийлээд нэг консерциум болж, МҮХАҮТ-аар дамжин Засгийн газарт саналаа тавина гэж ойлгож болох нь ээ?
-Тэгж ойлгож болно. Манай компаниуд цаашдаа нэг юм бодох хэрэгтэй байгаа юм. Бие биенийгээ энэ олигархийнх, энэ олигархийнх биш, энэ том, энэ жижиг гэхээсээ илүү энэ улсын хувийн хэвшлийнхэн гэсэн нэгдсэн нэг дуу хоолойтой байхгүй бол муугаар бодоход гадныханд юмаа алдана гэдгийг л ойлгох хэрэгтэй. Компаниуд дуу хоолойгоо нэгтгээд, төр засагтайгаа ярилцаад алсыг харсан шийдвэр гаргаад явахад болно гэж ойлгож байгаа. Би “Монгол 999+” нэгдлийг дэмжиж байгаа. Тэд юу хэлээд байна гэхээр гадныханд итгэхээсээ илүү бидэнд итгээч гэсэн дохиог л өгөөд байгаа юм. Өчигдөр бид Тавантолгойд үндэсний компани үндсэн тоглогчоор оролцохыг дэмжиж байгаа компани бидэнд хандана уу гэсэн зарыг гар утсаар явуулахад дэмжсэн санал асар олон ирсэн. Монголын компаниуд нэг юм хүсээд байгаа биз. Тэгэхээр бид эндээ эхлээд дуу хоолойгоо нэгтгэчихээд дараа нь төртэйгээ ярилцана.

-Монголын компаниуд  нэгдлээ ч  одоогоор саналаа ирүүлчихээд байгаа гадаадын 11 компаниас хөрөнгө мөнгө гээд бүх юмаараа дутна гэх нь бий?
-Тэр хөрөнгө мөнгө босгох асуудал чухал биш. Монголын төр, хувийн хэвшилтэйгээ нэгдсэн нэг бодлоготой байхад Монгол улс мөнгийг босгож чадна. Би сэтгэл хөдлөл дээр суурилж ингэж хэлж байгаа юм биш шүү. Ийм боломж бий. Хувийн хэвшлийн боломжийг бид дутуу үнэлж болохгүй. Эдийн засаг, инженер, санхүү талаас нь бүх ажлыг хийгээд явах нэгдсэн хүч бий. Үүнийг төр дэмжээд үзэхэд хамгийн багаар бодоход гадны компаниудаас дутахгүй. Дэлхий дээр байгаа тэр их мөнгөнөөс яаж мөнгө босгохыг энэ компаниуд чинь мэднэ.

-Та Ерөнхий сайдтай хэд хэдэн удаа уулзсан. Монголын хувийн хэвшлийнхэнд үзүүлэх боломж, хөнгөлөлтийн талаар юм ярьсан болов уу?
-Одоо хөнгөлөлт чөлөөлөлт гэхээсээ илүүтэй Монголын хувийн хэвшлийнхний нэгдсэн саналыг МҮХАҮТ-аар дамжуулаад оруулаад ир гэсэн Ерөнхий сайдын чиг байгаа. Өөрөөр хэлбэл олон янзын санал сонсохгүй. Монголын хувийн хэвшлийнхэн атгасан гар шиг зангидагдаад өөрсдийнхөө нэгдсэн саналыг оруулж ирвэл Засгийн газар ямар ч саналыг хүлээж аван ярилцахад бэлэн байна гэсэн.
С. Болд-Эрдэнэ, The Mongolian Mining Journal

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

оогий 2010-05-04 124.158.65.85

Монголчууд чадна

Avatar

Eh oronch hun 2010-05-04 202.170.82.4

USA-èéí ýíý ÁÍÎÓÕ ãýäýã ÷èíü USA-èéí ÒÒÃ-ûí ãàäààä òàãíóóëûí õàëõàâ÷ íýðòýé -áóñàä îðíóóäàä USA-èéí õÿíàëòûã òîãòîîõ – òýãýõèéí òóëä Àðä÷èëàë íýðýýð àðä ò¿ìíèéã íü õàãàëàí áóòàðãàæ -òîãòâîðã¿é áàéäàë – ¿éìýýí ñàìóóí ¿¿ñãýõ -áàÿëãèéã íü USA èéí áîëîí ò¿¿íèé íºëººíèé îðíóóäûí êîìïàíèóä äýýðýìäýí àâàõ íºõöºëèéã õàíãàõ çîðèëãîòîé áàéãóóëëàãà Ýíý áàéãóóëëàãà áóñàä îðíû äîòîîä õýðýãò øóóä îðîëöäîã -Ýíý áàéãóóëëàãà ïîñò êîììóíèñò îðíóóäààñ õîîñîí òîëãîé íàðûã ò¿¿í àâ÷ áýëòãýí óëñ îðíûõ íü äîòîîä õýðýãò òýäíýýð äàìæóóëàí îðîëöîæ çàñãèéí ýðõèéã íü àâàõóóëäàã Áîäèò æèøýý áîë Óêðàéíû åðºíõèéëºã÷ áàéãààä ýíý æèë áàðàã 0 õóâèàð ÿëàãäñàí Þøèíêî Ãóðæèéí Ñàêàøâèëè Áîñíè-Ãåðöåãåíîâî-èéí åðºíõèéëºã÷ ìàíàé Ýëáýãäîðæ íàð Æîí Ìàêêåéíû óäèðäàæ áàéñàí ÁÍÎÓÕ-èéí ñóðãàëòàä ñóóæ öýíýãëýãäñýí áèëýý Äýýð äóðüäñàí îðíóóäààñ îäîî öýãöòýé ñàéí õºãæèæ áàéãàà îðîí áàéíà óó Àíõààðàëòàé áàéãààðàé Àðä ò¿ìýýí

Avatar

irgen 2010-05-04 182.160.60.194

kompaniudiin sanaachilga zuvuu Harin zarchmin neg asuudal baigaa um Huviin hevchliinhen dangaaraa Tavan Tolgoig baritsaalj olon ulsin hurungin birj deer mungu bosgohui ee Yagaad gevel turin umch Ted Zasgin gazrig mungu bosgosni daraa geree baiguulj ajil guitsetgej ajillah yostoiYagaad ted mungu bosgoj bolohgui ve gevel tuslin ersdlig zasgin gazar dangaaraa huleeh um

Avatar

Зочин 2010-05-04 202.180.218.13

s** s** dembrel danda shaax yum mongliin kompaniud estoi ulger yaj ter baruunii menegment-g xiix yum uursdiinxuu kompaniig oligtoi avaad yavj chadaxgui bj max-g xar barisan bair n boxir unertsen zonx n zantsan yu bj l bn iim baij bas 5tolgoi ch gex shigee

Avatar

Зочин 2010-05-04 202.180.218.13

ШВEИЦАРь улсад vйлдвэрлэсэн спиртэн Д буюу спиртэн суурьтай витамин Д3 зарна урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ урьдчилан сэргийлэх зорилгоор хvvхдэд 2-5 долоо хоногтойгоос нь эхлэн 1нас хvртэл н уулгаснаар рахит євчнєєр хэзээ ч євчлєхгvй єдєрт 4 дуслаар уух шингэнд нь юмуу хоолонд нь дусааж өгнө дангаар нь өгч болохгүй Д витамины дутагдалд орж рахит болсон бол 5 дуслаар єгнє витамин дараах тохиолдолд хэрэглэнэ – бага насны хvvхдийн ясны зєєлрєлт сийрэгжилтЖнь хєл майг болох хөлрөх шүд нь ургахгүй байх үс унах гм-ээс урьдчилан сэргийлэхэд – рахитын бvх хэлбэрийн євчнийг эмчлэхэд 1шилийг 3-4 cap ууна 20000тєгрєг yтac99975275 рахит өвчний тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авч болно wwwasuultnet

Avatar

Зочин 2010-05-04 183.81.169.2

хуцдаг халтарууд АНАТХ-хон л сууж байна лээ Оюу-толгой Таван-толгой уруу дайрдаг мөртлөө Тамсаг Хөшөөт Дорноговийн машинд дайруулсан ядарсан хэдийн төлөө А гэж дуугараагүй л юмдаг

Avatar

Ǻâëºë㺺 2010-05-04 202.179.20.207

¯ëãýðèéí þì ÿðèõ þìÓëñ 1970 îíîîñ õîéø Ïóíñàëìààãèéí Î÷èðáàòààð ÿðèóëààä ºíººã õ¿ðñýíßìàð òýíýã íü ìºí㺺 ºíººãèéí çàñãèéí ãàçðûí ÿðèàä áàéãàà íºõöºëººð õèéõ þì áý ÁàãàíóóðØèâýý Îâîîã õàð áººí ºðÝõëýýä öàõèëãààí äóëààíä õýðýãëýæ áàéãàà ìºí㺺 ýõëýýä òºëÒ¿¿íèéã íü äàìæóóëäàã öàõèëãààíäóëààíû øóãàì ø¿ëæýýíèé áàéãóóëëàã Áàíêíààñ çýýë àâ÷ ñóðÌîíãîë áàíê íàéäâàðã¿é ãàçàð ø¿¿Áîîâ õèéäýãäóëëàãàïèâî ýñãýõ áîë í¿¿äýë÷èí ìîíãîë õèéæ ÷àäíà Õàðèí íü òàâàí òîëãîéã áîë ÷àäàõã¿é Îäæàðãàëûã áàã õÿòàä ë áººí ºð áàéãàà ø¿¿ 2011 îíä òºìðèéí ¿íý õÿìäðàõàä õàð í¿¿ðñèéã õýí àâàõ þì áýÇ¿ãýýð ë õîíèî çóäã¿éä õàðèóëæ ñóðàëäàà Äýìáýðýë íýã óäàà õ¿ðç áàðüæ ¿çýýã¿é ìàë ø¿¿

Avatar

999 gej 2010-05-04 183.81.169.2

nuguu l ANATH Oyu-tolgoi uruu dairaad baraagui odoo Tavan-tolgoi uruu dairch baih shiv uuniig yu gej oilgoh ve

Avatar

Зочин 2010-05-04 183.81.169.2

nuguu l ANATH baina lee Zanaa avgai ch bil uu huvtsasnii uildvertei hujaa avgai

Avatar

Үл мэдэх 2010-05-04 183.81.169.2

Ай манай хэдэн бөхчүүд Таван Толгойд мөн ч сайхан барилдсан шүү Даан ч барсангүй

Нөгөө нэг сая төгрөг үү АПУ-гийн ус аваад уучихсан ш дээ Гэхдээ сайхан наадам болсон биз дээ

Монгол ухаан гэж –

Avatar

зочин 2010-05-04 202.72.242.162

Ийм тэнэг үлгэр битгий ярьж бай л даа Монголчуудын тэр том төслийг мөнгө босгоод санхүүжүүлнэ гэж юу байдаг юм мөнгө босгох аргаа ч мэдэхгүй ш дээ тэгээд ямар тэнэг та нарт итгэж мөнгөө өгөх юм Худлаа ярихаас цаашгүй хүүмүүс эртхэн үлгэрээ зогсоо

Avatar

Зочин 2010-05-04 182.160.17.253

He he fenk shu yu

Avatar

Зочин 2010-05-04 203.194.119.0

Ер нь энэ Дэмбэрэл хэдэн жилийн өмнөөс ийм ажил хийж байхгүй яасан юм Одоо компаниуд өөрсдөө санал гаргаад ирэхээр нээх нэгтгэгч болж жүжиглэх юм Хятадын олон компаниуд Монголын газрыг сэглэж байхад юу хийгээд байсан юм Монголынхоо компаниудын эрхийг advocacy хийх ёстой байсан ш дээТүүний оронд С Ганбаатар байсан бол ихийг хийх байсан даа

Avatar

Зочин 2010-05-04 182.160.17.253

Huli uhaan tsarait

Avatar

Bold 2010-05-04 203.91.114.3

МҮХАҮТ- ene baiguulaga mongold bdag myngan toriin bus baiguulagiin l neg shuu dee ene khun yahaaraa ym ymruu orj yvdag bnaa gaviyat bolson odoo Batboldiin oron toonii bus zovlokh ch geh shig hujaa naraas zeel avaad office hiisen avgai tsarailchaad zaltai nohor shuu ooriigoo МҮХАҮТ-n monkhiin darga gedeg alban tushaal avsan sergelen garaa

Avatar

www.Freecall.mn 2010-05-04 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж