Tepco Засгийн газраас дэмжлэг авна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Tepco Засгийн газраас дэмжлэг авна

Газар хөдлөлт, цунамид сүйдсэн Фукушима Даичи АЦС-ын эзэмшигч Токиогийн эрчим хүчний компани  (Tepco)-д Японы Засгийн газар нэмж есөн тэрбум ам.доллар олгохоор болсон байна. Тус компани цацраг идэвхт бодисын алдагдлаас болж эрүүл мэнд, амьдралаар хохирсон тус бүсийн оршин суугчдад нөхөн олговор олгоход санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүссэн юм. Өнгөрсөн гуравдугаар сард Фукушима Даичи АЦС газар хөдлөлт, цунамид өртөж, сүйрэхэд тус бүсийн 80 мянга гаруй оршин суугчийг нүүлгэж шилжүүлсэн билээ. АЦС-ын цацраг идэвхт бодисын алдагдлаас болж хохирсон оршин суугчид “Tepco”-оос 100 тэрбум ам.долларын нөхөн олговор шаардсан юм.  Японы эдийн засгийн чухал бүс нутгуудыг эрчим хүчээр хангадаг “Tepco”-ийн АЦС сүйдсэнээс хойш тус компани дампуурлын ирмэгт тулсан. Газар хөдлөлт, цунамийн гамшгаас хойш тус компани 627 тэрбум ам.долларын алдагдалд орсон байна. Тус компани 17 АЦС-ын 15-ыг хааснаас хойш Японд эрчим хүчний үнэ эрс нэмэгджээ. Дампуурлаас мултрахын тулд “Tepco” өнгөрсөн сард эрчим хүчнийхээ үнийг нэмэх болсон нь сүүлийн 30 жилд анх удаа нэмсэн нь тэр гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж