Шинэ од мэндэлж, өөр нэг од харважээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Шинэ од мэндэлж, өөр нэг од харважээ

Лос-Анжелес хотод болсон Грэммийн шагнал гардуулах ёслол баяр, гуниг давхацсан үйл явдал болжээ. Грэммийн 54 дэх удаагийн наадмаар Их Британийн дуучин Адель зургаан номинацид шагналын эзэн болж, хөгжмийн ертөнцийн тод гэрэлтэх од гэдгээ харуулсан бол попын хатан хаан гэгддэг Уитни Хьюстон нас барсан мэдээ өөр нэгэн гялалзсан од харвасныг зарласан юм. “Rolling In the Deep” дуугаараа Грэммийн шилдэг дуу, хит болсон “21” цомгоор шилдэг цомгийн эзэн болсон Адель шагналуудаа тэврэн зогсохдоо гялалзаж явсан од харвасанд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрбээр “Бид гэр бүлийнхээ нэгэн гишүүнийг алдлаа. Тэр арай эрт энэ хорвоог орхисон ч түүний ер бусын эрч хүч, цог жавхаа бидний сэтгэлд үүрд хоногшиж үлдэнэ” гэжээ. Лос-Анжелес хотод болсон Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр дуучид, бүжигчид болон үзэгчид хөгжмийн ертөнцийн авьяаслаг одыг эргэн дурсч, түүний дуулсан “I Will Always Love” дууг нь сонсчээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж