Т.Гандиг Элчин сайдаар томилуулахаар болов

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Т.Гандиг Элчин сайдаар томилуулахаар болов

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг авч хэлэлцээд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг Монгол Улсаас Унгарт суух Элчин сайдаар томилох шийдвэр гаргажээ. Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Р.Болдыг Монгол Улсаас Австрали улсад суух Элчин сайдаар томилуулахаар болсон байна.  Энэ мэтчлэн нийт есөн хүнийг Элчин сайдаар томилуулах шийдвэрийг энэ удаагийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргажээ. Гэхдээ Элчин сайдад нэр дэвшигчдийг бүгдийг УИХ-д оруулж батлуулах юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж