@Azbayar Санжаасүрэнгийн Зориг

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

@Azbayar Санжаасүрэнгийн Зориг


Azbayar Enkhtur

Санжаасүрэнгийн Зориг

1962 оны 4-р сарын 20нд төрж – 1998 оны 10-р сарын 2 таалал төгссөн.
С.Зориг нь Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улс төрч байв.

Түүний хойч үед захих үгээс:

– Би монгол хүний саруул ухаанд итгэдэг
– Бидний хувь заяа бидний гарт л байна
– Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай

Түүнийг эрх баригч эвслийнхэн ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий.


1998 оны 6-р сард сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг
УИХ-д оруулж, Элбэгдоржийн засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий
сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн
хүмүүсийг ерөнхийлөгч Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар
буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм.
Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн
тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 2-нд
Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв.


3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.

БИД ЭНЭ ХҮНИЙ ҮЙЛ ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЁСТОЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж