“Бойтогтой Монгол” наадмын шилдгүүдийг тодруулав

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

“Бойтогтой Монгол” наадмын шилдгүүдийг тодруулав

Хүүхдэд зориулсан нэрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ бий болгосон иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөний санаачилгыг дэмжих зорилгоор “Бүүвэйн дуутай Монголын төлөө хамтдаа“-тай “Бойтогтой монгол” үндэсний анхдугаар наадмыг амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн уг наадам сар гаруй үргэлжилсний эцэст шилдгүүдээ шалгаруулжээ. Энэ хугацаанд Засгийн газрын хөтөлбөрт дэвшүүлсэн хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй олон нийтийн санаачилга, идэвх, зүтгэлийг дэмжиж, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хүүхдийн эрхийг дээдлэх хандлагыг хэвшүүлж буй иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөнийг нийтэд, зарлаж алдаршуулсан байна.

  • “Хамгийн олон бяцхан хэрэглэгчтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” компаниар “Өгөөж – Чихэр боов” ХХК
  •  “Хамгийн олон хүүхэд хамарсан үндэсний хөтөлбөр”-өөр БСШУЯ-наас хэрэгжиж байгаа “Үдийн цай”  хөтөлбөр
  •   “Хүүхдийн үзэх дуртай нэвтрүүлэг”-ээр “Боловсрол суваг” телевизийн “Бонго” нэвтрүүлэг
  •   “Хүүхдийн дуртай амттан” үйлдвэрлэгчээр Интер-Имекс компанийн “Мr.Pizza”
  •    “Хүүхдийн чөлөөт цагийн таатай өргөө “Өргөө Синема” кино театр
  •  “Хүүхдэд ээлтэй урлагийн байгууллага”-аар  Улсын драмын эрдмийн театр
  •    “Хүүхдийн элч уран бүтээлч”-ээр Хүүхдийн хөгжмийн зохиолч, багш С.Батболд
  •   “Охид эмэгтэйчүүдийн төлөөх сайн үйлс” байгууллагаар “ЭКПАТ” Үндэсний сүлжээ
  •   “Хүүхдэд хүртээмжтэй төсөл хөтөлбөр” хэрэгжүүлсэн байгууллагаар “Дэлхийн зөн Монголд” олон улсын байгууллага
  •    “Хүүхдээ дээдэлсэн гэр бүл”-ээр Б.Батбаярын гэр бүл тус тус шалгарчээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж