Зуунмодын таксины жолооч нар үнээ нэмэхгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Зуунмодын таксины жолооч нар үнээ нэмэхгүй

Төв аймгийн Зуунмод хотын такси үйлчилгээнд ч үнийн хөөөрөгдлийн асуудал яригдсаар байгаа ажээ. Харин Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас такси үйлчилгээ эрхлэгч иргэдэд үнэ нэмэх асуудлыг эрс хориглож, такси эрхлэгчдэд багагүй шаардлага тавьж ажиллаж байна. Зуунмод сумын  Засаг даргын 2011 оны долдугаар сарын 28-ны өдрийн 131 дүгээр захирамжаар батлагдсан такси үйлчилгээний жишиг үнэ тогтоох тухай захирамжийн дагуу Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйлчилэх такси хуучин үнээрээ үйлчилж, жолооч нар үйлчилгээнд явах стандартын дагуу машин тэргээ цэвэр нямбай байлгах шаардлагатай юм байна. Одоо аймгийн төвд таксины үнэ 700-1500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Төвөөсөө жаахан хол байдаг Баянхошуу, Зүүндэлгэр баг руу явахад такси 1500 төгрөгөөр явах юм байна. Гэвч таксины жолооч нар энэ үнээрээ явах тун дургүй байгаа гэнэ. Гэсэн ч сумын Засаг даргын захирамжаа дагахаас өөр аргагүйд хүрч байгаа гэнэ. Энэ нь ч такси үйлчилгээнийхэнд хангалттай үнэ, иргэдэд ч боломжийн хэмээн хоёр талыг харж тогтоосон гэж Зуунмод хотын захирагчийн албанаас үзэж байгаа юм байна. 

                                                                                                “Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж