“X Factor” Хьюстонд санал тавьсан байжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

“X Factor” Хьюстонд санал тавьсан байжээ

“The Syco Entertainment”-ийн босс Саймон Коул дуучин Уитни Хьюстоныг “The X Factor” шоуны зөвлөхөөр ажиллуулах  бодолтой байсан гэнэ. “Авьяаслаг Британичууд” нэвтрүүлгийн шүүгч Пирс Морган ч мөн саяхны нэгэн ярилцлагадаа шоуны зөвлөх болох магадлалтай хүмүүсийн дунд Уитни Хьюстоны нэр бий гэж ярьжээ. Энтертэйнмент ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүс өөртэй нь шоунд хамтарч ажиллах санал тавихаар өнөөдөр уулзах байсан ч Уитни Хьюстон хүлээж чадсангүй. 2009 онд “X Factor” шоунд зочноор оролцсоноос хойш түүнийг муу зуршилтайгаа тэмцэж буйг Саймон мэдэж байсан аж.  Уитни өнгөрсөн долоо хоногт салсан нөхөр Бобби Браун болон охинтойгоо уулзсандаа хөөрч байсан ч өчигдөр Лос Анжелесын Беверли Хилтон зочид буудалд нас барсан юм. Зочид буудлынхан түүнийг найзуудтайгаа архи ууж, шөнөжин наргисан гэж мэдүүлсэн аж.  Саймон Коул “Жон Леннон, Элвис Пресли, Майкл Жексон, Эми Уайнхаусыг алдсан хар өдрийг бид санадаг. Одоо Хьюстонг алдлаа. Түүн шиг хүмүүс ховорхон төрдөг. Тэр бол миний амьдралдаа сонсч байсан хамгийн сайхан хоолойтой дуучны нэг байсан” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж