Орхоны бүсгүйчүүд Килиманжарод тугаа мандуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Орхоны бүсгүйчүүд Килиманжарод тугаа мандуулна

Орхон аймгийн уулчин таван бүсгүй Африк тивд орших тус тивийн хамгийн өндөр оргил болох Килиманжарод аврихаар мордлоо.

Энэ нь Монголын эмэгтэй багийн анхны авиралт юм. Багийн бүрэлдэхүүнд уулын спортын ОУХМ, МУГТ Б.Гангаамаа, ОУХМ Ч.Тэрбиш, уулчин Л.Гантулга, З.Батцэнгэл, Л.Наран нар багтаж байгаа юм.Уулчин Л.Гантулга: -Бид бэлтгэлээ сайн базаасан. Багийн бүрэлдэхүүнд туршлагатай тамир­чин Б.Гангаамаа яваа болохоор авиралт амжилттай болно гэж найдаж байгаа. Би өмнө нь Гималайн уулсын 5300 метрийн өндөрт авирч байсан.Африк тивийн бахархал болсон энэ хайрханд авирах гэж байгаадаа баяртай байна.Бид энэ сарын 14-нд Улаанбаатар хотоос нисч Кени Улсад очно. Ер нь авиралтаа шинийн нэгэн буюу 2 дугаар сарын 22-нд хийхээр төлөвлөж байгаа.Сониноос тэнд авиралтыг шөнийн цагт хийх юм билээ гэж ярьсан юм.Зоригт уулчин бүсгүйчүүддээ зорилгоо биелүүлээд, эсэн мэнд эргэж ирэхийн өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

                                                                                                                   Л.Батаа  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж