Байнгын хороодын хамтарсан хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын хамтарсан хурал эхэллээ

УИХ-ын Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан эхэллээ. Түүгээр Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээрийн төсөл зэргийг хэлэлцэж байна.

Дараа нь Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж, Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж