“Илрүүлэлт-1” арга хэмжээг хэрэгжүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

“Илрүүлэлт-1” арга хэмжээг хэрэгжүүлэв

Хэнтий аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд 2012 оны 01 дүгээр сарын 30-аас 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд гэмт хэргийн шинжтэй 22 дуудлага иржээ. Эдгээрийг эд зүйл хулгайд алдсан 4, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 7, малын хулгайн 6 зам тээврийн осол 1, нас барсан 3, бусад төрлийн 1 дуудлага эзэлж байгаа аж. Түүнчлэн хэв журам болон замын хөдөлгөөний журам зөрчсөн 613 иргэнийг 1.732.000 төгрөгөөр торгож, 21 тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд тавиулж, зөрчлийг арилгуулжээ. Гудамж талбай, олон нийтийн газарт согтуугаар танхайрч, бусдад агсан тавьсан 16, өөрийгөө удирдан авч явах чадвараа алдталаа согтсон 10 иргэнийг эмчийн хяналтанд эрүүлжүүлж, зөрчил гаргасан найман хүнийг баривчилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зургаан жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Улсын хэмжээнд зохион явуулж байгаа ”Мал 2012”, ”Бог мал”, аймгийн цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэх чиглэлээр явуулж байгаа “Илрүүлэлт-1”, “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Өндөрхаан хот болон сумдын замуудад 2012 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 05-ны хугацаанд цагдаагийн газрын алба хаагчид 24 цагаар байнгын пост болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн байна. Постуудаар дамжин өнгөрсөн 127 тээврийн хэрэгсэл шалгахад 65 мал, мах гарал үүслийн бичгийн зөрчилтэй, эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон 2, ангиллын бус үнэмлэхтэй 2, тээврийн хэрэгслийн үзлэг тооллогод ороогүй 1, тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон 6, гарал үүслийн бичиггүй 3 метр куб мод тээвэрлэж явсан зөрчлүүдийг илрүүлж, зөрчил гаргасан 15 иргэнд 1.100.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, түр саатуулах хашаанд 19 тээврийн хэрэгсэл тавиулж зөрчлийг арилгуулжээ.

Эх сурвалж: www.khentii.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж