Quiza, ВХ “романтик болзоо”-нд урилаа

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Quiza, ВХ “романтик болзоо”-нд урилаа

Маргааш тохиох Гэгээн Валентины баярын өдөр дуучин Quiza, ВХ нар хамтран “Face function house”-д “Valetine’s day” үдэшлэгийг хийх гэж байна. Тэд энэ өдөр дурлалт хосуудаа зориулан романтик үдшийг бэлэглэхээр болзоонд уриалаа. Өвөрмөц үзүүлбэрүүдээр дүүрэн энэхүү үдшийг BX, Quiza болон “Нэгэн зүгт” хамтлаг, дуучин Эгшиглэн нар хайрын дуугаар чимэх юм байна. Мөн дурлалт хосууддаа зориулсан олон олон бэлгүүдийг хайрын үдэш задлах нь ээ. Хайртдаа романтик үдшийг бэлэглэхийг хүсвэл хуучнаар хүүхдийн 100 дугаар дэлгүүр буюу Түшиг их дэлгүүрийн өөдөөс харсан “Face function house”-ыг зориорой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж