Мэдээлэл, холбооны салбарын Судалгаа, хөгжлийн төвийг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Мэдээлэл, холбооны салбарын Судалгаа, хөгжлийн төвийг байгууллаа

Асар хурдтайгаар хөгжиж ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буй Мэдээлэл, Харилцаа Холбооны салбарын өндөр технологийгбүх салбарт нэвтрүүлж, түүний хэрэглээг олон улсын жишигт хүргэн нэвтрүүлэх замаар мэдээлэлжсэн нийгмийн хөгжлийг хурдасгах тухай Монгол Улсын Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн талаар 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлогод тодорхойлсон билээ.

МХХТ-ийн өндөр технологийг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж зэрэг бүх салбарт түгээн дэлгэрүүлэх, нэвтрүүлэх ажилд судалгаа шинжилгээ, хөгжлийн давуу талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Мэдээлэл, Холбооны Судалгаа-Хөгжлийн Төв (ICT R&D center) ТББ-ийг Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, ШУТИС-Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК, Монголын Цахилгаан Холбоо ХК, Мобиком корпораци, Скайтел ХХК, Юнител групп, Жи-Мобайл ХХК-иудын санаачлага, хамтын ажиллагааны үр дүнд байгуулан 2011 оны 12-р сарын 26-ны өдөр нээлтээ хийлээ.

МХСХТнь төр, нийгэм, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар салбарын төрийн бодлого, зохицуулалтын талаарх асуудлуудыг судалгаа, шинжилгээний үндэстэй судлах, зөвлөмж, дүгнэлт гаргахад оролцох, төрийн байгууллага болон гишүүдийн захиалгат ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх, технологийн судалгаа, нутагшуулалт, инкубаци, хүний нөөц, гадаад хамтын ажиллагаа зэрэгүйл ажиллагааг гол чиглэл болгон ажиллана.

МХСХТ-ийн нээлтийн үеэр Удирдах зөвлөлийн дарга Ж.Бат-Эрдэнийн “Энэ байгууллага төр, хувийн хэвшил, сургалт эрдэм шинжилгээний төлөөлөл бүхий, тэдний оюунлаг туршлага, хүний нөөцөд түшиглэн байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд төр, нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэгэн амжилттай хэлбэр болсноор салбарынхаа эрх ашгийг ямагт тэргүүнд тавьж ажиллах байгуулага байх болно гэдэг итгэж байна, бид бүх талын оролцоог жигд дэмжин, шударга ил тод үйл ажиллагааг явуулах болно” хэмээн цохон тэмдэглэн хэлсэн. Энэхүү судалгаа, хөгжлийн төв Монгол улсад орчин цагийн Мэдээлэл холбооны салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож буй2011 онд салбарынхны хамтын хүчээр олон шинэлэг, бүтээлч ажлууд хийгдсэний нэг нь байлаа.

Мэдээлэл, Холбооны Судалгаа-Хөгжлийн Төв (ICT R&D center) нь ШУТИС, МХТС-ийн  301 тоот өрөөнд байрлаж байгаа бөгөөд өөрийн эрхэм зорилго,  үнэт зүйлс, зорилгоо хэрэгжүүлэхэд бүх байгууллага, хувь хүмүүсийг хамтран ажиллахыг урьж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Мэдээлэл, Холбооны салбарын СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ТӨВ (ICT R&D center)-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна.

Мэдээлэл, Холбооны Судалгаа-Хөгжлийн Төв (ICT R&D center) ТББ-ийг МШХХТГ, ХХЗХ, ШУТИС-МХТС, МХС ТӨК, МЦХ ХК, Мобиком корпораци, Скайтел ХХК, Юнител групп, Жи-Мобайл ХХК-иудын санаачлага, хамтын ажиллагааны үр дүнд  байгуулсан бөгөөд  төр, нийгэм, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар МХХТ-ийн өндөр технологийг бүх салбарт түгээн дэлгэрүүлэх, салбарын төрийн бодлого, зохицуулалтын талаарх асуудлуудыг судалгаа, шинжилгээний үндэстэй судлах, зөвлөмж, дүгнэлт гаргахад оролцох,  төрийн байгууллага болон гишүүдийн захиалгат ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх, технологийн судалгаа, нутагшуулах,инкубаци, хүний нөөц, гадаад хамтын ажиллагаа зэрэгүйл ажиллагааявуулах зорилготой.

Гүйцэтгэх захиралд тавигдах ерөнхий шаардлага:

  • Мэдээлэл, холбооны технологийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй
  • Идэвхи санаачлага, бүтээлч, удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний өндөр чадвартай
  • Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан
Анкет хүлээн авах эцсийн хугацаа:
2012 оны 02-р сарын 17-ны өдрийг дуустал.

Хаяг: БЗД, 22-р хороо, ШУТИС, МХТС-ийн  301, 304 тоот өрөө.
Утас: 70151333, 99192939, 99001215

Мэдээлэл, Холбооны Судалгаа-Хөгжлийн Төвийн
Удирдах Зөвлөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж