Шигшээ баг хожигдсон ч аваргаллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Шигшээ баг хожигдсон ч аваргаллаа

Монголын сагсан бөмбөгийн холбоо, НЗДТ-тай хамтран “Улаанбаатарын цом” сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнийг энэ сарын 9-11-нд зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсын шигшээ баг, өнгөрсөн жилийн дээд лигийн аварга “Энержи ресурс” компанийн “Харцага”, Японы спорт , шинжлэх ухааны их сургууль, ОХУ-ын Эрхүү мужийн Ангарскийн Шинжлэх ухаан, техникийн академи гэсэн дөрвөн баг тойргоор өрсөлдсөн юм. Тэмцээний аваргаар О.Баярцогт дасгалжуулагчтай Монгол улсын шигшээ баг хоёр хожил нэг хожигдолтойгоор тодров. Тэд тэмцээний сүүлчийн өдөр Японы  спорт, шинжлэх ухааны их сургуулийн багт 10 гаруй оноогоор хожигдсон ч лигийн аварга “Харцага” Ангарскийн Шинжлэх ухаан, техникийн академийн багийг буулган аваад байсан. Ингэснээр гурван багийн оноо тэнцэж, ялагчийг бөмбөгний зөрүүгээр тодруулахад эхний хоёр тоглолтод өрсөлдөгчөө илт давуу хожсон Монгол Улсын шигшээ баг өнгөллөө. Харин мөнгөн медалийг Японы баг, хүрлийг “Харцага” хүртлээ.

“Өдрийн шуудан”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж