Парламентын намуудын эмэгтэйчүүд чуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Парламентын намуудын эмэгтэйчүүд чуулна

Энэ сарын 16-нд УИХ-д суудалтай улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын түншлэлийн анхдугаар чуулган “Чингис” зочид буудалд болох гэж байна. “Эмэгтэйчүүд ч чадна” сэдвийн дор болох уг чуулганд МАН, АН, ИЗН-ын эмэгтэйчүүд оролцох юм.

МАН-ын эмэгтэйчүүд амаржих газрын хүрэлцээ, түүнийг шийдэх арга замууд, АН-ын эмэгтэйчүүд хүүхдийн цэцэрлэгийн асуудал, ИЗН-ын эмэгтэйчүүд ерөнхий боловсролын дунд сургуулийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж