“Морин хуур-2011” наадмын шилдгүүд тодорно

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

“Морин хуур-2011” наадмын шилдгүүд тодорно

Энэ жил 25 дахь жилтэйгээ золгож буй нийтийн дууны “Морин хуур” наадмын зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 1987 онд болсон анхны “Морин хуур”-т Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн “Монгол далай” дуу түрүүлж байсан бол энэ наадмын түрүүг гурвантаа авсан нэгэн хөгжмийн зохиолч байдаг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр юм.

Энэ жил 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагчдын зүгээс жил, жилийн наадмын түрүү дуунуудаар цомог гаргахаар төлөвлөжээ. Энэ жилийн шилдгүүдийг хоёрдугаар сарын 15-нд Соёлын төв өргөөний тайзнаа тодруулах юм байна. Түүнчлэн наадмын 25 жилийн ойд зориулсан наадмын шилдэг дуунуудаас бүрдсэн гала тоглолтыг 18-ны орой 19.00 цагт Соёлын төв өргөөнд хийхээр бэлтгэж байгаагаа дуулгалаа. Дашрамд сануулахад, “Морин хуур” наадмыг хоёр жилийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах болсон билээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж