
Энэ жил 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагчдын зүгээс жил, жилийн наадмын түрүү дуунуудаар цомог гаргахаар төлөвлөжээ. Энэ жилийн шилдгүүдийг хоёрдугаар сарын 15-нд Соёлын төв өргөөний тайзнаа тодруулах юм байна. Түүнчлэн наадмын 25 жилийн ойд зориулсан наадмын шилдэг дуунуудаас бүрдсэн гала тоглолтыг 18-ны орой 19.00 цагт Соёлын төв өргөөнд хийхээр бэлтгэж байгаагаа дуулгалаа. Дашрамд сануулахад, “Морин хуур” наадмыг хоёр жилийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах болсон билээ.
М.Урин