
Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаад байна. Энэхүү хуралдаанаар Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг авч хэлэлцэх аж. Төрийн ордонд тараад буй мэдээллээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг Монгол Улсаас Итали улсад суух Элчин сайдаар томилох аж. Гэхдээ бас яг томилох эсэхийг мэдэхгүй гэх мэдээллийг өгөх хүмүүс ч байгаа юм.
Г.Дарь