Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явц байдлын талаар мэдээлэл сонсох байсан ч Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд ирж амжихгүй тухайгаа мэдэгджээ. Энэ нь тус хороо УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгуулийг хамтад нь зохион байгуулахад үүсэх бэрхшээл, түүнийг даван туулах арга замын талаар тодорхой асуудлыг шийдвэрлэх хүрээнд хуралдаж байгаатай холбоотой аж. Мөн дээрх асуудлын хүрээнд санал тоолох машины програм хангамжийн хэлэлцээрийг хийж байна гэх мэдээллийг өгсөн юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж