“Нарантуул” амралтгүй ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

“Нарантуул” амралтгүй ажиллана

“Нарантуул" худалдааны төв сар шинийн баярыг тохиолдуулан амралтгүй ажиллахаар болсон байна. Долоо хоног бүрийн мягмар гаригт амрах хуваарьтай байдаг ч өнөөдрөөс эхлэн битүүний өдөр хүртэл амралтгүй ажиллах юм байна. Гэхдээ хоёрдугаар сарын 21-нд тохиож буй битүүний өдөр хагас цагаар буюу 14.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх аж. Харин шинийн нэгнээс эхлэн 14 хоногийн хугацаанд амраад гуравдугаар сарын 7-ноос энгийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж