Хятад эр 1500 чийдэн иджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Хятад эр 1500 чийдэн иджээ

“Хамгийн хамгийн”-аараа алдартай Хятадын бас нэгэн иргэн 12 наснаасаа хойш өдийг хүртэлх хугацаанд нийт 1500 гаруй гэрлийн чийдэн иджээ. Тус улсын Сычуань мужаас гаралтай 54 настай Ван Сяньжунь гэгч эрийн хэлснээр “шаржигнасан, сайхан амттай” учир хагархай шил идсээр ирсэн гэнэ. Тэрбээр “Би нэг удаа санамсаргүй байдлаар загасны яс залгичихсан. Тэгээд яагаа ч үгүй, юу ч болоогүй. Харин дараа нь сонирхоод нууцаар шилний хагархай идэж үзсэн, бас л яагаа ч үгүй” хэмээн ярьжээ. Тэр цагаас хойш Ван үе үе гэрлийн чийдэн идэх болсон гэнэ. Гэхдээ тэр өдөр бүр биш хааяа хааяахан чийдэн зажилдаг байна. Энэ тухайгаа Ван “Би гэрлийн чийдэнг зөвхөн өглөөнийхөө хоолонд л иддэг. Гэхдээ өдөрт нэгээс илүүг иддэггүй” гэжээ. Гэрлийн чийдэнг идэхдээ Ван эхлээд зажилж, үйрмэглээд дараа нь усаар даруулж, хэсэг хэсгээр нь залгидаг аж. Түүний гэр бүлийнхэн Ванг эмнэлэгт нэг бус удаа үзүүлсэн боловч ийнхүү шил иддэг нь ердөө нэг гаж зуршил, ямар нэг сөрөг нөлөөгүй болохыг олж мэдсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж