Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Гуталгүй зочин

“Fashion icon” гэгддэг Дэвид Бэкхэм, Виктория нарын бяцхан охин Харпер Их Британийн хатан хаанаас ч илүү алдаршиж байна. Загварын ертөнцөд нэр алдраа дуурсгах нэгэн болно гэх бяцхан Харперыг аав нь Нью-Йоркт болсон ээжийнх нь загварын шоунд авч очжээ. Гэрэл зурагчид, шүтэн бишрэгчдийн хүрээлэлд өсч буй охин аавдаа тэврүүлэн машинаас буухдаа тэдэн рүү хэлээ гаргаж сахилгагүйтсэн гэнэ. Дөнгөж долоон сартай ч энэ бяцхан охин хэдийнэ даашинзаар гангарч эхэлжээ. Намар өвлийн загварын анхны коллекцоо гаргаж буй Викторияд шоу эхлэхээс өмнө аав охин хоёр амжиж баяр хүргэсэн гэнэ.

Загварын ертөнцийн ирээдүйн од гутлаа хаа нэгтээ гээсэн үү, эсвэл аав нь өмсүүлэхээ мартсан уу, шоунд гуталгүй ирсэн цорын ганц зочин байсан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж