Тоглоомчдын дундаж нас нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Тоглоомчдын дундаж нас нэмэгджээ

Японы
автомат тоглоомын танхимд тоглогчдын дундаж нас тэтгэврийнхэд дөхөж
байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийнхэн автомат тоглоомоор илүү их тоглодог
болсон гэнэ.

Далан настай Теруо Катаока өдрийн зургаан цагийг
тоглоомын танхимд өнгөрөөдөг бөгөөд үүнийгээ тархины дасгал гэж
сэтгүүлчдэд ярьжээ. “Sega” х тоглоомын компанийн хэвлэлийн төлөөлөгч
Киоко Мацуда тоглогчдын нас өндөрсөж буйг тэмдэглээд тэдэнд зориулсан
зарим нэг шинэчлэл хийж байгаа гэв. Тухайлбал, тэдэнд цахим картын оронд
цаасан карт өгч байгаа. Учир нь ийм картад хөгшчүүл илүү дассан байдаг
гэнэ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж