Хоккейчид сая төгрөгийн бооцоотой өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Хоккейчид сая төгрөгийн бооцоотой өрсөлдөв

Монголын хоккейн холбоо, тус холбооны Тамирчдын зөвлөл “Андууд кап” анхдугаар тэмцээнийг “Бяцхан билэгт хүү” клубийн талбайд гурван өдөр зохион байгуулж, аваргууд нь өчигдөр тодорлоо. Тэмцээнд “Залуус сан”, “Багануур”, “Шарын гол” гэсэн гурван баг тус бүр сая төгрөгийн төлбөр төлөн тоглосон нь онцлог байв. Энэ дундаас хуучны “Отгон-Од” буюу өдгөө “Залуус сан” баг торойж, тэргүүн байрын 2.5 сая төгрөгийн шагнал хүртлээ. Тэд “Багануур”-ыг 5:4, “Шарын гол”-ыг 5:0 харьцаатай ялсан бйана. Харин “Шарын гол”-ыг 11:6-гаар ялсан “Багануур” дэд байр эзэлж, 500 мянган төгрөг халааслав.

“Өдрийн шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж