Хятад, АНУ-ын барилгажилт зэсийг “өргөнө”

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Хятад, АНУ-ын барилгажилт зэсийг “өргөнө”

Зэсийн зах зээлийн эрэлт нэмэгдэх төлвөөр хүрэн металын үнэ олон улсын биржүүдэд үнэ нь улам чангарах төлөвтэй байна. Одоогийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 8591 ам.доллартай байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд зэсийн үнэ 8600 ам.доллар давсан бол энэ сарын эхний арав хоногийн байдлаар үнэ нь эргээд бууж, өнгөрсөн арав хоногийн турш уг металын үнэ 8300 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан юм. Харин өнгөрсөн баасан гаригаас эхлэн бирж дээрх зэсийн үнэ 8600 ам.доллар/тонн-оос давлаа. Хятад, АНУ-ын барилгын салбар сэргэх хандлагатай байгаа нь  зэсийн үнийг цаашид ч өсгөсөөр байх болно гэж металын шинжээчид үзэж байна.

Хятадын Сангийн яамны мэдээлж байгаар тус улс 2015 он гэхэд 36 сая ширхэг амины орон сууц шинээр барьж байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ жил уг салбарт 24 тэрбум гаруй ам.доллар хандивлах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
АНУ-ын хувьд тус улсын Орон сууцны үндэсний холбоо энэ жил тус улсын гэр бүлд зориулсан орон сууцны худалдаа 19 хувиар өсч 360 мянгад хүрнэ гэж үзжээ. Улмаар ирэх жил орон сууцны худалдан авалт 505 мянгад хүрнэ гэж тооцоолж буй ажээ.

Шанхайн биржид өнгөрсөн баасан гаригийн байдлаар зэсийн нөөц 10 хувиар нэмэгдэж 198 мянган тоннд хүрчээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com   
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж