
Британийн CTL компани сурагчдад зориулсан 2go NL2 Classmate PC нэртэй эвхэгддэг, зөөврийн компьютераа худалдаанд гаргасан байна. “Intel” компанийн Learning серийн Classmate PC-ний загвар дээр суурилсан уг лэптоп нь 1024х600 цэгийн нарийвчлалтай, хамгаалалттай, 10.1 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй, 1.66GHz Intel Atom N450 процессортой, 1GB ба 2GB RAM-тай, 16GB HDD эсвэл 16-32GB SSD сонголттой юм. Баттерейны хүчин чадлын хувьд ердийн хэрэглээнд зургаан цаг цэнэгээ барих бөгөөд Wi-Fi, Bluetooth, Ethernet мөн 3G сүлжээнд холбогдоно. Мөн боловсролын системд ашиглагдах хэрэглээний программуудыг суурилуулсан Windows XP болон Windows 7 үйлдлийн системтэй байх ажээ. 1,7 кг жинтэй NL2 лэптоп нь өөр дээрээ суурилсан 1,3 мегапиксель камертай, микрофон болон стерео чанга яригчтай, хоёр USB оролттой, 3-in-1 медиа карт уншигчтай, VGA гаралттай юм байна. Түүнчлэн дэлгэц нь ус болон зурагдахаас сэргийлсэн хамгаалалттай, харин гар нь ус дотогш нэвтрүүлэхгүй байхаар хийгджээ. Энэхүү лэптоп үзүүлэлтээсээ хамаарч 499 ам.доллараас дээш үнэтэй худалдаалагдаж байна.
С.Цэлмэг