Ховдод газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Ховдод газар хөдөлжээ

Манай оронд сүүлийн жилүүдэд газар хөдлөлт идэвхжиж буйг албаныхан онцолдог. Энэ сарын 10-ны 02.58 цагийн орчимд Ховд аймгийн Алтай сумаас зүүн урд зүгт 104 км-ийн зайд газар хөдлөлт болсон байна. Газарзүйн байрлалаар нь авч үзвэл, Ө-45012’00’’, У-93020’00’’ болжээ. Энэ үеэр 5.6 магнитудын хүчтэй чичирхийлэлт мэдрэгдсэн тухай Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдээлсэн байна. Уг мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлийн газраас тодруулахад, орон нутагт чичирхийлэлт мэдрэгдээгүй тухай “Нийгмийн толь” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж