ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргана

Монгол Улсын Засгийн газраас  2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгосонтой уялдуулан Нийслэлийн төр, захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоо өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү жилийн нээлт энэ сарын 15-ны өдрийн 14.00 цагт Улаанбаатар бизнес хөгжлийн төвд болох юм байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийг тохиолдуулан тус төвд “Хөдөлмөрийн нэгдсэн яармаг” ажиллуулж, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Халамж үйлчилгээний сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр нийслэлийн Хөдөлмөрийн бирж болон “Өрхийн бизнес хөгжлийн нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг иргэдэд сурталчилж,  өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах талаар мэргэжилтнүүд сургалт явуулах юм. Мөн бизнес эрхэлж буй иргэдэд зөвлөгөө өгч, бойжигчоор бүртгэж авахаас гадна Хас банкнаас бичил бизнес эрхлэгчдэд зээлийн зөвлөгөө өгөх аж.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж