Ерөнхий сайд нийслэлд ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд нийслэлд ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр 12.00 цагаас эхлэн нийслэлд ажиллаж  нөөцийн махны худалдаатай танилцахаар шийджээ. Ингэхдээ нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших 32-ын тойргийн Сансар-32 дэлгүүрт эхлээд очихоор  болсон байна. Дараа нь Долоон буудал дахь махны өргөтгөсөн худалдаатай танилцах ажээ.

Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээнд зориулж нийт 12 мянган тонн мах нөөцөлсөн юм. Махны үнэ өндөр байгаа учраас үнэ ханшийг тогтворжуулах зорилготойгоор өнгөрсөн нэгдүгээр сарын 15-наас эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргасан. Нөөцийн махны үнэ ханш хүнсний захуудад худалдаалж буй махныхаас хямд байгаа тул эрэлт ихтэй, зарим газруудад хүрэлцэхгүй байна гэх мэдээлэл ч чих дэлсээд буй. Тиймээс нөөцийн махны эрэлт нийлүүлэлт ямар байгаа, хэрэглэгчид нөөцийн махны чанарт ямар үнэлгээ өгч байна вэ гээд олон зүйлийг сар шинийн өмнө гүйцэтгэх засаглалын тэргүүн ийнхүү өөрийн биеэр шалгахаар болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж