Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг судлахаар болжээ | News.MN

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг судлахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг судлахаар болжээ

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг судлахаар болжээ
УИХ дахь МАХН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн юм. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх болоход тус бүлэг завсарлага авч буйгаа мэдэгдсэн. Бүлгийн дарга хэлэхдээ “Хуулийг судлах шаардлага байна. Мөн дагавар хуулиудыг авч үзэх шаардлагатай” гэж мэдэгдсэн юм. Харин энэ удаагийн бүлгийн хуралдаанаас ямар шийдвэр гаргасан талаар бүлгийн дэд дарга Д.Дондогоос тодруулсан юм.
-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд ямар шийдвэр гаргав?

-Ерөнхийлөгчийн хувьд Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс гадна үүнтэй холбогдох хэд, хэдэн хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа юм байна. Тийм учраас бүлгийн гишүүдийн хувьд хуулийн төслүүдийг хамтатган хэлэлцвэл асуудлыг цогцоор шинэчлэн шийдвэрлэхэд дөхөмтэй болно гэж үзсэн. Бүлгийн гишүүдийн хувьд шүүхийн тогтолцоог шинэчлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ ч үүднээс УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан таван гишүүн багтсан ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийнхэн хуулийн төсөл дээр ажиллана.

-Парламентын шинэ ордныг хаана барих талаар мэдээлэл сонсч байна гэж дуулдсан. Барих газраа тогтчихсон уу, танай бүлгийнхний хувьд?

-Шинээр барих парламентын ордны талаар Шадар сайд М.Энхболдын мэдээллийг сонссон. Мөн Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд парламентын ордныг барих нь зохимжгүй гэж үзэн байр сууриа илэрхийлээд байгаа гишүүдийнхээ саналыг ч сонссон. Гэхдээ шийдвэр гаргаж чадаагүй. Сайтар ярилцаж, байж шийдвэрээ гаргахаар тогтлоо.

Г.ДАРЬ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

munkherdene 2010-05-04 202.131.226.98

tsetserleg suitgehgui shuu

Avatar

Зочин 2010-05-04 182.160.17.253

Hevleh uildveriin suurin deer bariya Enkhbayar agaa gazraa ogchih tehuu

Avatar

санал 2010-05-04 202.131.226.98

Улаанбаатарт 10 хуруунд багтах цєєхєн ногоон байгууламжаа їгїй хийж шавар овоолж хэрэггїй шїї Газар мундсан биш Єєр газар сонох хэрэгтэй Улаанбаатар ногоон биш цементээр хучаад дууслаа шїї

Avatar

erka 2010-05-04 203.194.118.124

манай долоон буудлын хашаанд бариооо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж