-Ерөнхийлөгчийн хувьд Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс гадна үүнтэй холбогдох хэд, хэдэн хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа юм байна. Тийм учраас бүлгийн гишүүдийн хувьд хуулийн төслүүдийг хамтатган хэлэлцвэл асуудлыг цогцоор шинэчлэн шийдвэрлэхэд дөхөмтэй болно гэж үзсэн. Бүлгийн гишүүдийн хувьд шүүхийн тогтолцоог шинэчлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ ч үүднээс УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан таван гишүүн багтсан ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийнхэн хуулийн төсөл дээр ажиллана.
-Парламентын шинэ ордныг хаана барих талаар мэдээлэл сонсч байна гэж дуулдсан. Барих газраа тогтчихсон уу, танай бүлгийнхний хувьд?
-Шинээр барих парламентын ордны талаар Шадар сайд М.Энхболдын мэдээллийг сонссон. Мөн Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд парламентын ордныг барих нь зохимжгүй гэж үзэн байр сууриа илэрхийлээд байгаа гишүүдийнхээ саналыг ч сонссон. Гэхдээ шийдвэр гаргаж чадаагүй. Сайтар ярилцаж, байж шийдвэрээ гаргахаар тогтлоо.