“Sweetymotion” тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” тоглолт хийнэ

АНУ-д нэлээд хэдэн жилийг үдсэн “Sweetymotion” хамтлаг Монголд ирмэгцээ “АСА” циркт “Number One” тоглолтоо хийж байсан. Тэгвэл тус хамтлагийнхан ирэх гуравдугаар сарын 8-нд Тусгаар тогтнолын ордонд тоглолт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Хамтлагийн продюсер Б.Чинбат “Давтагдашгүй” тоглолтыг таван өдөр тоглосон нь “Sweetymotion”-ы бүсгүйчүүдэд шинэ тоглолт хийх урам өгсөн биз.

Тоглолтод дуулах бүх дууны хөгжмийг Б.Чинбат шинэчлэн найруулж, АНУ-д бичүүлж байгаа гэнэ. Тэд БНСУ-д тоглолтоо хийгээд одоо АНУ-д очоод байгаа юм. “Тоглолтын хөгжим маш аялгуулаг, сайхан болж байна” хэмээн хамтлагийн ахлагч Э.Ганболор хэлж байна.

Хамтлагийн бүсгүйчүүд тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хийж байгаа тул “Жигүүр гранд” группийн захирал, хөгжмийн зохиолч Д.Баттөрийн зохиож, Гавьяат жүжигчин Т.Ариунаа дуулж, “Морин хуур” наадмаас шагнал хүртэж байсан “Хайрласан хайр” дууг шинэчлэн дуулахаар бэлтгэжээ. Мөн Б.Чинбатын найруулгаар бүтсэн Гавьяат жүжигчин Б.Дашдондогийн “Охин”, Камертоны “Sexy girl”, “Дэгжин нүдэн” зэрэг дууг шинэчлээд байна. Тэд Тусгаар тогтнолын ордонд тоглох болсон шалтгаанаа акустик, дуугаралт сайн хэмээн тайлбарлав.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж