
Далан настай Теруо Катаока өдрийн зургаан цагийг тоглоомын танхимд өнгөрөөдөг бөгөөд үүнийгээ тархины дасгал гэж сэтгүүлчдэд ярьжээ. “Sega” х тоглоомын компанийн хэвлэлийн төлөөлөгч Киоко Мацуда тоглогчдын нас өндөрсөж буйг тэмдэглээд тэдэнд зориулсан зарим нэг шинэчлэл хийж байгаа гэв. Тухайлбал, тэдэнд цахим картын оронд цаасан карт өгч байгаа. Учир нь ийм картад хөгшчүүл илүү дассан байдаг гэнэ.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин