Сүүлийн жилүүдэд уран бүтээлийн карьер унаж, цомгийн борлуулалт нь илт буураад байсан Хьюстон бүтээлүүд нэрт дуучныг таалал төгссөн мэдээлэл гарсан даруйд үнэд орж эхэлжээ. Бараг тоосонд дарагдаад байсан нэрт дуучны цомгийн борлуулалт дэлхийн өнцөг булан бүрт нэмэгдэж, зарим дэлгүүрүүдэд дуусаад байгаа мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Түүний шүтэн бишрэгчид хэдийнэ Хьюстоны цомгийн эрэлд гарчээ.
Грэммийн зургаа, Биллбоардын 30, Америкийн хөгжмийн наадмын 22 удаагийн шагналт, алдарт дуучин бүсгүй нийт долоон цомог гаргасан байдаг ажээ.Түүний долоо цомог нь дэлхий даяар 200 сая хувь цомог борлуулагдсан байдаг бол энэ тоо хэдхэн хоногийн хугацаанд улам илүү нэмэгдэх бололтой.