Нигерийн эрх баригчдаас Каддафийн хүү Саадийг шилжүүлэн өгөхийг Ливийн шинэ засаг шаардав. Түр Засгийн газрын эсрэг бослогыг толгойлно гэж Саади ярилцлага өгсний дараа энэхүү шаардлагыг Ливи тавьжээ.
Саади өнгөрсөн оны есдүгээр сард зугтан гарч одоо ч тэндээ байгаа Нигер улсын нэгэн телевизээр ийм мэдэгдэл хийсэн юм.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин