
Өндөрлөх хугацаанаасаа хэтэрсэн УИХ-ын намрын чуулганыг маргааш завсарлуулах гэж байна. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай багц хуулийн төслүүд, мөн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг ойрын үед хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шалтгаанаар өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргын захирамжаар намрын чуулганы завсарлах хугацааг хойшлуулсан юм. Тэгвэл УИХ-ын намрын чуулганыг маргааш орой өндөрлүүлэхээр болжээ. Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд, байнгын болон түр хороод хуралдана. Улмаар маргааш чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааныг зарлажээ. Түүгээр орон нутгийн сонгуулийн хуулийн тухайд анхны хэлэлцүүлгийг нь хийхээр төлөвлөсөн байна. Хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах уу, эсвэл анхны хэлэлцүүлгийг нь хийгээд хаврын чуулганд шилжүүлэх үү гэдэг одоогоор тодорхойгүй байна.
Д.ОЮУН
ГАХАЙНЫ ФЕРМ УИХ 2012-02-13 202.179.19.1
САЙХАН ЮМ ӨӨ— ХУРАЛДСАН НЭРТЭЙ ХУЛГАЙ ЯАЖ ХИЙХ ЭЭ ЯРЬЖ БАЙГААД Л ТАРЦГААХ ЮМ— АМРААД Л АМРААД Л АМРААД Л БАС ДАХИН АМРААД Л— ЕР НЬ НЭГМӨСӨН БҮГДИЙГ НЬ ТАРААГААД ДАХИЖ ЦУГЛУУЛАХГҮЙГЭЭР АМРААЧИХВАЛ МОНГОЛЧУУДАД ХАРИН ИЛҮҮ АМАР Ч БОЛОХ ЮМ ШИГ- БААХАН ХОВДОГ ГАХАЙНУУДЫГ ТЭЖЭЭХ ГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗЭХГҮЙ БОЛНО БИЗ ХЭ ХЭ ХЭ
Иргэн 2012-02-13 114.31.71.46
Чөдөртэй мориор давхиж болохгүйтэй адил МАН байхад Монгол улс хөгжихгүй. МАН хэзээ ч мөрийн хөтөлбөрөө түрүүлж өгч байгаагүй. Бүх нам өгөөд дууссаны дараа хамгийн сайныг нь харж байгаад л өөрийн болгоод авчихдаг хулгайн аргатай байсан. Энэ удаад ч бас л тэгэх л байх. Сайн шийдвэрийг эсэргүүцэж байгаад өөрсдийн боломж гармагц өөрийн нэрээр хэрэгжүүлэхийн тулд л хааж боож байдаг. Энэ намд ашиг хонжоо хайгчид л байдаг. 70 жилийн илүү түүхтэй гэдэг нь үнэндээ бол дээрэмдэж олсон давуу тал. Харин одоо энэ давуу талаа хамгаалж байгаад л түүнээс ашиг олж байна. Шударга бус өрсөлдөөн гэдгийн тод жишээ бол энэ. Үүнийг Монголчууд ойлгож олж хараагүй байхад Монголд шударга ёс тогтохгүй.
Зочин 2012-02-13 182.160.43.188
АН энхийн цагаан тагтаа юм уу. зүчи хүүр ээ
Зүчи 2012-02-13 202.170.65.94
Зүчи нь МАХН ы гишүүн юм аа
Зочин 2012-02-13 182.160.43.188
бүүр тараач ээ. дахиж цуглах гээд байгаа юм уу
Зочин 2012-02-13 180.235.173.203
саарал байшин нь бүгдыг нь дараасай,нураасай
Зүчи 2012-02-13 202.72.245.252
МАН бол Монголын хөгжлийг боомилсон, шинэ юм болгонд тээг саад болж байдаг, арчаагүй хоцрогдсон улаан пост коммунист нам гэдэг нь батлагдаж байна. МАН-д саналаа битгий өгөөрэй Монголчуудаа хэрвээ та нарт эх орон, үр хүүхдүүдийн чинь ирээдүй үнэтэй бол