Ш.Чуданжийд зургаан жилийн ял оноож, өршөөлөө

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Ш.Чуданжийд зургаан жилийн ял оноож, өршөөлөө

“Зоос” банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох банкын мөнгө үрэгдүүлсэн гэх хэргийг  Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд  өнгөрөгч баасан гаригт  хэлэлцээд зургаан жилийн хорих ял оноож, улмаар 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан байна. Түүнд оноосон  зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн ч харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэжээ. Уг хэрэгт  Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг холбогдуулан шалгасан ч мөрдөн байцаалтын явцад гэм  буруутай болох нь нотлогдоогүй учир НПГ-аас хэрэгсэхгүй болгосон билээ.

Харин  “Зоос”  банкны 113 дугаар сал­ба­рын захирал Ж.Алтанцаг, Га­даад дахь төлбөр, тооцоо хариуц­сан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч долоо хоногт Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч хойшлоод байгаа юм. Тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэм­дэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгажээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж