Бүлэг, байнгын хороод хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Бүлэг, байнгын хороод хуралдана

Өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд, дөрвөн байнгын хороо, “Шинэ Улаанбаатар” түр хороо, ажлын хэсгүүд  хуралдана.

Бүлгийн хуралдаан:

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 09.30 цагаас "А" танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.30 цагаас "Б" танхимд.

 
АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
 

  • Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас "А" танхимд;
  • Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас "Б" танхимд;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Я.Батсуурь нараас өргөн мэдүүлсэн "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас "В" танхимд;
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/ төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд.

 
БАЙНГЫН БОЛОН ТҮР ХОРООДЫН ХУРАЛДААН:
 

1. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах "Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, хамтарсан санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах "Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээр"-ийн төсөл /зөвшилцөх, хамтарсан санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

 
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан "А" танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/.

 
3. "Шинэ Улаанбаатар" түр хорооны хуралдаан 14.30 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Түр хорооны даргыг сонгох тухай асуудал.

 
4. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

 
5. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас "В" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах "Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах "Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээр"-ийн төсөл /зөвшилцөх/;
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж