“Нэг цонхны үйлчилгээ”-г ойртуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

“Нэг цонхны үйлчилгээ”-г ойртуулна

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Нэг цонхны үйлчилгээ”-г алслагдсан хороодын иргэдэд хүртээмжтэйгээр хүргэх, таниулах зорилгоор төрийн үйлчилгээг явуулын нэг цэгээс үзүүлж байгаа билээ. Дүүргийн зүгээс төрийн үйлчилгээг алслагдсан хороодын оршин суугчдад ойртуулахыг зорьсон уг арга хэмжээ өнөөдөр 12-р хорооноос /Био/ эхэлж байна. Түүнчлэн энэ сарын 15-нд XIII хороо, /Шувуу фабрик/ 17-нд XIV /Өлзийт/ хорооны иргэд төрийн үйлчилгээг явуулын нэг цэгээс авах боломжтой юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж