Ажил төлөвлөлт хамгийн чухал

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Ажил төлөвлөлт хамгийн чухал

Төлөвлөлт бол баялагт хүрэх  алхам мөн «Уураг тархины төв»-ийн далд ид шидийг шvт. Өөртөө хамгийн сайн тохирох ажлыг ол. Та өөрөө удирдаж, гайхмаар богино хугацаанд маш их мөнгөтэй болно. Хvний ямарваа ололт хvслээс эхэлдгийг та ойлгосон нь лавтай. Хvсэл хийсвэр байснаа «дvрслэн бодохуйн охь булагт» боловсрогдож тодорхой зvйл болдог. Чухам энд хvслийг бодит зvйл болгох төлөвлөгөө зохиогддог юм. Та хvслийн тухай бvлгээс мөнгөтэй болох хvсэл чухамхvv мөнгө болж хувирдаг тухай мэдээлэл авсан билээ. Зургаан тодорхой, практик алхам энэ зорилго өөд хөтөлдөг. Эдгээр шатны нэг нь нарийн тодорхой бөгөөд бодитой биелэгдэхvйц төлөвлөгөө (буюу төлөвлөгөөнvvд) зохиох явдал мөн бөгөөд ийм замаар санаж бодсоноо хэрэгжvvлж болно.

Төлөвлөгөөг хэрхэн зохиох тухай тодорхой өгvvлье

1. Төлөвлөгөө (буюу төлөвлөгөөнvvдийг)-г зохиох, хэрэгжvvлэхэд хэрэгтэй хvмvvсийг холбоотон болгож ав. Тэгээд хойно өгvvлэх «уураг тархины төв»-ийн зарчмыг ашигла. Энэ зөвлөмжийг та чинь сэтгэлээс зөвшөөрөх нь тун чухал. Тvvнийг битгий тоохгvй байгаарай.
2. Та ухаантай хvмvvстэй холбоо тогтоохоос өмнө энэ холбоонд хамсалцан орсноос бvлгийн чинь гишvvн бvр ямар ашиг олох, та тэдэнд ямар санал тавихаа тодорхойлон тогтоогоорой. Зарцуулсан хөдөлмөрөө нөхөн авахгvй бол тантай хэн ч цуг удаан ажиллахгvй шvv. Ухаантай нэг ч хvн хэдийгээр шагналыг мөнгөөр тэр болгон хэмжиж болохгvй боловч ажил хийлгэхээр бусад хvнийг урьдаггvй, тохирсон хэмжээний шагнал авна гэж горьдоогvй бол бусдын тийм урилгыг ч өөртөө хvлээн авдаггvй.
3. Хэрэв боломжтой бол санаандаа сайтар нийцэхvйц төлөвлөгөөг хамтран зохиотлоо «уураг тархины төв»-ийн гишvvдтэй долоо хоногт хоёроос доошгvй, тvvнээс ч олон удаа уулзаж байхаар хэлэлцэн тохироорой.
4. Ухаантны бvлгийн гишvvдтэй зохистой харилцаж байгаарай. Энэ зөвлөмжийг ёсчлон гvйцэтгэж чадахгvй бол хэдийд ч бvтэлгvй явдалтай учирч мэднэ. Бvх гишvvд нь нийцэн зохицож ажиллахгvй бол «уураг тархины төв» оршин тогтнож чадахгvй.

Дараах зvйлийг ухаандаа тогтоож аваарай:

1. Та өөртөө маш чухал ажил хэрэг эрхэлж байна, амжилт олно гэдэгтээ итгэлтэй болохын тулд vйл ажиллагааны өө сэвгvй төлөвлөгөөтэй байх учиртай.
2. Та бусад хvний туршлага, боловсрол, төрөлхийн чадвар, дvрслэн бодохуйг өөртөө, өөрийн зорилгодоо ашиглах учиртай. Бизнест сайхан амжилт гаргасан аливаа хvн тvрvvн өгvvлсэн аргыг мөрдөн ажиллаж байдаг юм. Амжилттай ажиллахад аль ч талаар хангалттай хvрэлцэх туршлага, боловсрол, чадвар, мэдлэгтэй хvн нэг ч байдаггvй юм! Та ямар ч төлөвлөгөөг сонгож авлаа гэсэн ялгаагvй тэр чинь хамтын оюун ухааны vр байдаг. Та төлөвлөгөөг бvхэлд нь юм уу тvvний хэсгийг зохиож болох боловч тэр нь «уураг тархины төв»-ийн экспертизийг дамжих ёстойг мартуузай.

Алдаанаас суралцдаг

Эхний төлөвлөгөө чинь нурвал энэ гай биш, өөр төлөвлөгөө зохио. Энэ шинэ төлөвлөгөө чинь их найдлага төрvvлэхгvй байвал битгий яаран цөхөр, төлөвлөснөө биелvvлж эхлэхээс өмнө дараахь төслийг боловсруул, магадгvй, зөв шийдвэр эрээрэй. Шургуу чанар vгvйлэгдсэнээс чухам энэ шатанд олон хvн няцдаг. Төлөвлөгөө хэрэгжихгvй байвал санаагаар унахын оронд өөр төлөвлөгөө зохиох хэрэгтэйг санаж яв. Энэ бол нарийн ухаан! Yйлдвэрлэл-худалдааны ямар ч ажил эрхэллээ гэсэн эрvvл саруул ухаантай хvмvvсийнa олонхи нь төлөвлөгөөгvй ажилладаггvй. Гол нь ийм төлөвлөгөө бодитой бөгөөд амьдрах чадвартай байхад оршино. Тиймээс ч бvх зvйлийг шинээр эхлэхээс бvv ай. Тvр зуурын "бvтэлгvй" явдал бол таны төлөвлөгөөнд согог байна гэсэн зөвхөн нэг зvйлийг харуулдаг. Олон сая хvн сайтар бодож боловсруулсан төлөвлөгөөгvй ажилладаг ганцхан шалтгаанаар насан туршдаа ядуу байдлаас, тэр ч байтугай гvйланчлалаас мултарч чаддаггvй байна. Таны бvх ололт төлөвлөгөөгөө хэр зэрэг гvнзгий боловсруулснаас тэр аяараа шалтгаална. Хэрэв хvн өөртөө, юуны өмнө ухамсартаа бууж өгөхгvй бол тvvнийг хэн ч ухрааж чадахгvй.

Джейс Дж. Хилл Дорнод-Өрнөд төмөр замын гол шугам байгуулахад шаардагдах капитал цуглуулах гэж оролдоод удаа дараалан бvдэрсэн юм. Гэсэн ч тэр бээр тvр зуурын ялагдлаа ялалт болгож нөхсөн юм. Гэхдээ шинэ шинэ төслийг ашиглан vvнийг хийсэн байна. Генри Форд «авто машины» vйл ажлынхаа яг эхэнд бус, харин яг оргилд нь давшгvй гэж санагдмаар бэрхшээлтэй халз тулгарчээ. Гэтэл тэр бvх юмыг эхнээс нь адгийг нь хvртэл шинээр бодож шинэ төлөвлөгөө зохиогоод санхvvгийн шинэ ялалтад хvрсэн жишээ буй. Ганцхан цагийн дотор баяжсан гэж бидэнд санагддаг хvмvvсийн тухай бид ярихдаа тэд аз жаргал иртэл тvр зуурын бэрхшээл олныг даван гарч байсныг огт ажигладаггvй юм. Энэ философийг баримтлагчдын дотроос хэн нь ч «тvр зуурын бvтэлгvй явдал»-ын зурвас vеийг дамжилгvй баяжина гэж хоосон горьдох хэрэггvй. Тийм зурвас тохиолдоно гэдэг бол таны төлөвлөгөө согогтойн дохио мөн. Ийм vед та бvх юмаа атгаг vзэлгvй дэнслэж, тавьсан зорилгодоо хvрэхээр тайван ажиллах хэрэгтэй. Хэрэв тавьсан зорилгодоо хvрэлгvй та ажлаа орхивол залхуугийн шинж. Залхуу хvн хэзээ ч ялдаггvй, ялагч залхуу байдаггvй. Үүнийг насан туршаа санаж яв, шөнө унтахын өмнө өглөө ажилдаа явах гэж зэхэж байхдаа харж байхын тул цаасан дээр том vсгээр бичээд хананд өлгөвөл тохиромжтой. Оюун ухаантны бvлгийг сонгож авахдаа тvр зуурын бvтэлгvй тохиолдлыг эмгэнэлт явдал болгодоггvй хvмvvсийг сонгож авахыг бодоорой. Зарим хvн зөвхөн мөнгөөр л мөнгө хийдэг гэж хатуу итгэдэг. Огт тийм бус! Гагцхvv оргилсон хvсэл л юу юунаас илvv тус болно. Хvсэл нь энд өгvvлсэн зарчимд vндэслэн мөнгөн эквивалент болон хувирч болдог. Мөнгө өөрөө зөвхөн зогсонги матери юм. Мөнгө боддоггvй, хөдөлдөггvй, хэзээ ямагт дув дуугай байдаггvй боловч маш сайн «сонсгол»-той. Хангинасан дуу гарган нvдний өмнө харагдахгvй удвал мөнгийг дуудвал зохино. Бvхнийг худалдаж болно Ямарваа ажилд амжилт олохын тулд ухаалаг төлөвлөх явдал маш чухал.

Yйлчилгээгээ зарах явдлаас ажил vйлээ эхэлж бvй хvмvvст зориулан доор тодорхой заавар өгvvлнэ. Yйлчилгээг ч, сайхан vзэл санааг ч худалддаг. Өөр өмч байхгvй бол vзэл санаа, чадвараас дээр юу байх вэ? Тvvнийгээ vнэ хvргэж худалд! Маш их хөрөнгө vvнээс эхэлж байсан шvv дээ. Удирдлага юунаас эхэлдэг тухай Ер нь хvн төрөлхтөн хоёр хэв маягийн хvмvvст хуваагддаг. Эхний хэв маягт нь удирдагч, хоёрдох нь гvйцэтгэгчид. Удирдах авьяас гvйцэтгэх авьяас хоёрын аль нь танд байгааг эхнээс нь тогтоох ёстой. Орлогын ялгаа маш их байдаг. Гvйцэтгэгч хvн тийм их шан олно гэж найдах vндэс байдагтvй. Бусад хvн нь буруу хандаж байна гэж бодон байнга алдаа хийж байдаг юм. Гvйцэтгэгч байна гэдэг ичгvvртэй юм биш. Нөгөө талаас бахархах юм байдаггvй. Одоо удирдаж буй хvмvvсийн олонхи нь гvйцэтгэх албан тушаалаас эхэлсэн тvvхтэй. Гагцхvv ухаалаг гvйцэтгэгч байсан учраас сайн удирдагч болцгоожээ. Цөөн тохиолдлыг эс тооцвол гаргасан шийдвэрийг зохих ёсны ухаалгаар гvйцэтгэж чаддаггvй хvмvvс мэргэжсэн удирдагч болж чаддагvй юм. Харин шинийг санаачлагч гvйцэтгэгчид гол төлөв маш богино хугацаанд өөрийгөө тодруулж, бие даан шийдвэр гаргаж сурдаг юм. Ухаалаг гvйцэтгэгч хэд хэдэн давуу талтай байдаг юм. Тvvнээс гадна удирдагчдаас хэзээд ухаан сурч болдог.

http://fxclubmongolia.blog.gogo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж