Асуултанд хариулаад Өмнөд Африкийг зориорой

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Асуултанд хариулаад Өмнөд Африкийг зориорой

Асуултанд хариулаад Өмнөд Африкийг зориорой
 Хойд Солонгосын нийслэл болон бусад хотуудад АНУ-ыг бүдүүлэг, импералист түрэмгийлэгч хэмээн зарлан тунхаглаж, холбоотой болох Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудтай нийлж Хойд Солонгосыг устгахыг хүсч байна гэсэн агуулгатай зураг хуудас тарааж, суртал ухуулга хийдэг байв.
Tiger брэнд нь 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Монголд шууд дамжуулалтыг ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд хөлбөмбөгийн фанатуудын дунд асуулт хариултын тэмцээн зохион байгуулж ялагчийг Өмнөд Африкт болох ДАШТ-ийг үзэх эрхээр шагнах болсоныг дуулгахад таатай байна. Tiger брэнд нь дэлхийн олон оронд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, хөгжөөн дэмжигчдийг хөхиүлэн дэмжих олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн бөгөөд эдүгээ үйл ажиллагааны цар хүрээ нь бүс нутгийн хэмжээнээс хальж дэлхийн хэмжээнд түгээд байна. Сүүлийн жилүүдэд Монголд Английн Пример Лигийг шууд дамжуулан ивээн тэтгэгчээр ажиллаж хөлбөмбөг сонирхогчдын талархлыг хүлээгээд байгаа билээ.

ДАШТ-ийг үзэх эрхийн төлөөх асуулт хариултын тэмцээн C1 телевизээр гарч буй Английн Примьер Лигийн шууд нэвтрүүлгүүдийн дундуур болон “Road to FIFA” шууд нэвтрүүлгийн дундуур зохиогдох бөгөөд 21 наснаас дээш, хөлбөмбөгт дуртай хэн бүхэн оролцох боломжтой юм. Хөлбөмбөгийн тухай асуултуудаас бүрдэх энэхүү тэмцээнд хамгийн олон зөв хариултыг илгээсэн нийт 50 оролцогчид эцсийн шалгаруултанд оролцох эрхтэй болох бөгөөд эцсийн шалгаруулалтаас ялсан супер ялагч 2010 оны 7 дугаар сар 3-нд болох дөрөвний нэг шигшээ тоглолтыг үзэх болно. Уралдаанд оролцогчид тэмцээний зааврыг www.freedom.mn вебсайтаас  харах боломжтойн дээр тэмцээний явцад өөрийн оноогоо эндээс харах боломжтой байх юм.

Жинхэнэ фанатуудад хандсан үйл ажиллагаа явуулдаг Tiger football хөтөлбөр энэ удаад ч гэсэн хөлбөмбөгийн фанатууддаа азаар биш асуултанд зөв хариулж, ялсан нь 2010 онд Өмнөд Африкт болох хөлбөмбөгийн ДАШТ очиж үзэх боломжийг ийнхүү олгож байна.

Tiger шар айргийн талаар хэдэн үг:

Алтан шар өнгөтэй, дунд зэргийн өтгөрөлттэй, Европ стилийн лагер шар айраг Tiger-ийг 11 оронд исгэн, Азиас Америк, Австралиас Европ хүртэл дэлхийн өнцөг булан бүрт хүргэдэг байна. Энэ брэндийн дэлхий даяар ардаршсны хамгийн гол нууц нь дээд зэргийн амт, тансаг үнэр, давтагдашгүй сайхан шаргал өнгөндөө байдаг ажээ. Tiger-ийг үйлдвэрлэхдээ хамгийн сайн чанарын арвайн соёолж, зөрөг цэцгийг Австрали, Европоос авчран Голландын тусгай сортын хөрөнгөөр исгэдэг тул амт нь хосгүй сайхан болж, “исгэлтийн урлаг” хэмээн шар айргийн мэргэжилтнүүдийн дунд нэрийджээ.
Tiger брэнд үйлдвэрлэгдсэнээс хойшхи 77 жилийн түүхэндээ 40 гаруй медаль хүртсэний 24 нь алтан медаль байна.  Дээд зэргийн чанар, бусдаас ялгарахуйц амтаараа International Quality Trophy уралдаанаас таван жил дараалан хүртсэн Gold Monde Award,  “Дэлхийн Шар Айргийн Олимп” гэгддэг World Beer Cup тэмцээний хошой алтан медаль, Их Британийн хамгийн эрэлттэй брэнд буюу CoolBrand Leader шагналыг гурван жил дараалан хүртсэн зэрэг нь Tiger-ийн дэлхий дахинаа зөвшөөрөгдсөн чанар, нэр төрийг харуулж байгаа хэрэг бизээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж