Скарлетт Йоханссон шинэ амрагтайгаа Хавайн эрэгт

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Скарлетт Йоханссон шинэ амрагтайгаа Хавайн эрэгт

Нүцгэн зураг нь интернэт сайтуудаар тарж, дуулианы эзэн болж байсан жүжигчин Скарлетт Йоханссон Хавайн эрэгт шинэ амрагтайгаа зугаалж яваад адтай папараццичдын дуранд өртжээ. Түүний дурлалт залууг Нейт Нейлор гэдэг. Нэртэй дуучин биш, алдартай жүжигчин ч биш хэрнээ Холливудын халуухан бүсгүйг өөртөө дурлуулж чадсан тэр чухам хэн юм бол… Тэрбээр Нью-Йоркийн реклам менежер гэнэ. Одоохондоо түүний талаар үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа ажээ.

Баасан гаригт Хавайн эрэгт, наран шарлагын газарт өдрийг өнгөрүүлсэн хосууд бямба гаригт Берлиний олон улсын кино фестивальд оролцсон бөгөөд маргааш Нью-Йоркийг зорьж, загварын долоо хоногийн өмнөх арга хэмжээнд оролцох гэнэ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж