“Зоос”-т олгох 100 тэрбумыг төсөвт суулгахгүй | News.MN

“Зоос”-т олгох 100 тэрбумыг төсөвт суулгахгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

“Зоос”-т олгох 100 тэрбумыг төсөвт суулгахгүй

УИХ дахь Ардчилсан намын
бүлэг өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголыг
хэлэлцээд дэмжсэн байна. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга
Ч.Сайханбилэгээс дараах асуултад хариулт авлаа.

-Улсын
төсвийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг зэсийн үнийг төс­вийн
тодотголд тусгахдаа өөрч­лөлт оруулсан уу, аль эсвэл хууч­наар нь үлдээж
байгаа юу?

-Төсөвт нэг тонн зэсийг  5800 ам.доллараар
тооцсон. Гүйцэтгэлээ­рээ нэг тонн зэсийн үнэ 7800 ам.доллар хүрсэн
байгаа. Тиймээс одоо байгаа дундаж үнээр нь төсвийн тодотголд оруулахаар
болсон. Зөрүү нь төсөвт орлого болж шингэнэ.
Учир юу вэ гэвэл хоёр
намын бүлгээр ярилцаж, тохиролцсоны дагуу Төсвийн тогтворжилтын хуулийн
дагуу зэсийн үнийг олон жилийн дунджаар тооцоод үлдсэн мөнгөө “Хүний
хөгжил сан”-д төвлөрүүлж,  хөрөнгө оруулалт болон бусад зүйлд
зарцуулахаар болоод байгаа л даа. Энэ оны хувьд гэхэд л цалин, тэтгэвэр
нэмэх болсон учир зэсийн үнийг одоо байгаа зах зээлийн  бодит орлогоор
тооцохоор болсон.

-“Зоос” банкны алдагдлыг нөхөх зорилгоор 100
тэрбум төг­рөгийн бонд гаргах шаардлагатай тухай ярьж байгаа. Энэ
алдагдлыг хаанаас нөхөх вэ, бас л төсвөөс үү?

-“Зоос” банкинд
олгох 100 тэрбум төгрөгийн бондыг Олон улсын валютын сан, Дэлхийн
банкныхан төсвийн алдагдалд тусга гэсэн. Үүний дагуу төсвийн алдагдал,
ДНБ-ийн хувь хэмжээнд багтсан. Харин Сангийн яам, Засгийн газар тохироод
төсвийн алдагдалд тооцохоо болихоор шийдвэрлэсэн байна лээ. 

-Хүүхдийн
мөнгийг буцаан ол­гох тухай хүчтэй яригдаж байгаа. Төс­вийн тодотголд
хөрөнгийг суул­гасан байгаа юу?

-Хүүхдийн мөнгөтэй
холбог­дуулаад хэлэхэд УИХ-ын даргын захирамжаар хоёр намын бүлгээс
ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн бид хүүхдийн мөнгөний эх
үүсвэрийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Сангийн сайдаас асуулаа.
Засгийн газрын төвшинд ч тодорхой хэмжээнд ярьсан байна. Үндсэндээ Хүний
хөгжил сангаас хуваарилах тэрхүү мөнгөний хүрээ­нд сар болгон 0-16
настай хүүхдэд очих ёстой тэр хэмжээнээс хүүхдийн мөнгийг хуваарилж
байна гэдэг утгаараа нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардахгүй юм байна. Энэ
дагуу УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг санал
дүгнэлтээ эхлээд гаргаг. Дараа нь Засгийн газрын саналтай нэгтгээд
эцэслэн шийднэ.

-УИХ-ын гишүүний нэрээр хуваарилсан 76 тэрбум
дээр бүлэг ямар байр суурьтай байгаа вэ. Засгийн газар “УИХ-ын бүрэн
эрх” гээд шийдээгүй гэсэн?

-Энэ асуудлыг тэр газрыг
шийдвэрлэх бүрэн эрх гээд нааш цааш нь бие биерүүгээ дамжуулалт хийж
байгаа юм шиг шидэх асуудал биш. Хамгийн гол нь 76 тэрбум гэж нэрлээд
байгаа дээр эхний ээлжинд Үндсэн Хуулийн Цэцийн хуучин гаргасан шийдвэр,
энэ шийдвэрээ сануулж ирүүлсэн Цэцийн даргын албан тоот дээр төсөв дээр
тусч байгаа заалт нь өөрөө хууль зөрчихгүй байх гэсэн үндэслэлийг
хэлсэн. Энэ үндэслэлийг мэдээж эхний ээлжинд арилгах шаардлагатай.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар пүрэв гаригт Төсвийн тодотголыг
хэлэлцээд эхлүүт гишүүд асуулт асууна. Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр зүйл
заалт бүрээр санал хураадаг. Энэ үед Үндсэн хуулийн Цэцээс тавьсан
хуульд нийцүүлэх гэдгийг засаад явах бололцоо гарна гэж харж байгаа.

 Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-04 202.180.218.251

Ene neg nuhur bulgeesee garsan shiidver sanaatai yumaa uuriinhuu sanal bolgodd baahan bantan hiigeed bho yumaa

Avatar

Уншигч 2010-05-04 202.131.234.76

Сангийн яам Засгийн газартай тохиролцоод гэдэг нь юу юм бол

Avatar

Уншигч 2010-05-04 202.179.16.156

манай улсын төсөв санхүүгийн бодлогыг хэн бариад хэн хэрэгжүүлээд байнаа Төсвийн мөнгөөр хувийн банкыг дэмждэгээ болимоор юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж