Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүтэй. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 27 градус  хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж