
Уитни Хьюстоны хамгийн дотны найз Mariah Carey “Миний эрхэм найз хорвоог орхисонд маш их цочирдож, зүрх сэтгэл минь эмгэнэн гашуудаж байна. Түүний гайхалтай дуу хоолойг дэлхийн сая сая шүтэн бишрэгчид нь хэзээ ч мартахгүй, дурсан санана гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ. Харин Хьюстон загалмайлсан эх гэгддэг алдарт дуучин Арета Франклин “Би одоохондоо юу ч хэлж чадахгүй байна. Би телевизээр энэ тухай сонсоод үнэхээр итгээгүй, маш ихээр цочирдсон” хэмээн сурвалжлагчдын асуултанд хариулсан байна.
У.Болор